Гоё хайрын шүлэг байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Гоё хайрын шүлэг байна

"Анхны минь хайр"

Аргадаж ирээгүй анхны минь хайр надад хатуурхаж

Алдрайхан 20 насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад

Хүлээтэй орчлонгийн нугачаан дотор толгой эргэтэл
зэмлээд

Хүндэт амьдралын харгуйгаар эргэж харалгүй буув
аа…

Зүүдэн бор хоногуудад хааяа нэг учиръя гэтэл 

Зүс буруулсан тохиолдолд хөнжил холбироод
тогтсонгүй

Азын гэгээгүй орчлонд аргадаж нэг дуулъя гэтэл

Амрагийн дуунд цөхөрсөн хоолой аргаад болсонгүй

Өөжин алаг хорвоод чамаас бусдыг хайрлая гэтэл

Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй

Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж аргадъя
гэтэл

Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж