Амьдралын өнгө | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Амьдралын өнгө

Цолмон
энэ өглөө арай гэж сэрлээ. Нутагтаа байсан бол шавайгаа ханатал унтах
байсан даа гэж бодохоор сэтгэл нэг тиймхэн. За байз, өнөөдөр
эхнэр рүү
хэдэн төгрөг явуулах хэрэгтэй гэж бодмогц л нөгөө их хүрээд байсан нойр
нь гэнэтхэн хулжин одов. Цолмон "Ий тий тий.
Энэ муу
төмөр контейнерийн хүйтнийг…
гэж үглэсээр халуун хөнжлөөсөө дуртай дургүй
сугарч үүдний хажууд тайлж хаясан ажлынхаа хувцсыг
хам хум углаад
нүүрээ угаахаар гарлаа.

Цолмонгийн
ажилладаг
үйлдвэр
ёстой л нөгөө “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг шиг орос,
монгол, непал, энэтхэг гээд өнгө өнгийн хүмүүс ажилладаг билээ. Анх
ажилд орохоор ирэхэд үйлдвэрийн ажилчид энэ хээнцэр залуу хаанаас
гараад ирэв ээ гэх шиг л сонжин харж байсансан.
Нутагтаа
байсан
бол ингэж хар өглөөгүүр 7 цагт ажилд ирэхгүй дээ гэж бодсоор
Цолмон уур савсуулан жинсэн өмдийг индүүдэж гарлаа. Эхнэр нь Цолмонгийн
хувцсыг өчүүхэн ч нугалаагүй болтол илэх нь холгүй ингэж индүүддэгийг
санан гэнэтхэн Сайхнаагаа өрөвдөх сэтгэл төрлөө…

Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж