
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тэргүүлэгчид өнөөдөр 11.00 цагт НЗДТГ-ын байранд хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчлүүдэд хариуцлага тооцох журам, нийслэлийн иргэдэд газрын эрх олгох, шилжүүлэх эрх олгох журам, барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгох тухай зөвшөөрөл олгох зэрэг чухал журмуудыг хэлэлцэх юм байна.
Д.ЖАРГАЛ