“Чингис хаан” гран при өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.07.14-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” гран при өндөрлөв

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг 100 мянган ам.долларын шагналын сантай энэхүү жүдогийн гран при тэмцээнээс монголын тамирчид долоон алт, долоон мөнгө, 12 хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Хоёрдугаар байрыг дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн БНСУ-ын тамирчид эзэллээ. Харин нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн Чехийн баг тамирчид багаараа гуравдугаар байрт шалгарлаа.

Өмнө нь “Чингис хаан” дэлхийн цом нэртэй зохион байгуулагддаг байсан энэхүү тэмцээн “Гран при” болон зэрэглэл, оноо, чанарын хувьд нэмэгдсэн юм. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор “Гран при” тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмдэг.  

“Чингис хаан” гран при тэмцээнд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Узбекстан зэрэг 18 орны эрэгтэй 95, эмэгтэй 50 тамирчин оролцлоо.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн медальтнууд тодорлоо. Эхний өдөр долоон жингийн барилдааны зургаад нь монголын тамирчин түрүүллээ. Зөвхөн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд БНСУ-ын Сү Да Пак түрүүлсэн юм.

Ингээд дор тэмцээний эхний өдрийн медальтнуудыг танилцуулж байна.

Эрэгтэй:

60 кг

Алтан медаль: Г.Болдбаатар
Мөнгөн медаль: Д.Амартүвшин
Хүрэл медаль: Г.Хэрлэн, Японы Рюота Кавано

66 кг

Алтан медаль: С.Мияарагчаа
Мөнгөн медаль: БНСУ-ын Жу Чон Ху /олимп, дэлхийн аваргын хүрэл медальт/
Хүрэл медаль: Д.Төмөрхүлэг, Израйлийн Голан Поллак

73 кг

Алтан медаль: С.Ням-Очир
Мөнгөн медаль: Х.Цагаанбаатар
Хүрэл медаль: АНЭУ-ын Виктор Скортов, БНСУ-ын Ким Жү Жинь

Эмэгтэй:

48 кг

Алтан медаль: М.Уранцэцэг
Мөнгөн медаль: Г.Отгонцэцэг
Хүрэл медаль: БНСУ-ын И Сэ Ён, М.Долгоржав

52 кг

Алтан медаль: БНСУ-ын Сү Да Пак
Мөнгөн медаль: А.Цолмон
Хүрэл медаль: Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа

57 кг

Алтан медаль: Д.Сумьяа
Мөнгөн медаль: БНСУ-ын Ким Жин Ди
Хүрэл медаль: А.Батзул, Б.Нарантуяа


63 кг

Алтан медаль: Т.Цэрэннадмид
Мөнгөн медаль: БНСУ-ын Юү Жин Ён
Хүрэл медаль: Б.Мөнгөнчимэг, АНУ-ын Мартин Ханна

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг жингийн барилдаанууд болсон юм. Хүнд жингийн барилдаануудад өрсөлдөгчид хүчтэй байлаа.

Эрэгтэй:

81 кг:

Алтан медаль: АНЭУ-ын Сергей Тома
Мөнгөн медаль: О.Ууганбаатар
Хүрэл медаль: БНСУ-ын И Хуй Жун, Чехийн Мушиль Яромир

90 кг

Алтан медаль: ОХУ-ын Александер Григорев
Мөнгөн медаль: Украйны Виталый Ковтунов
Хүрэл медаль: Казахстаны Ринат Иврагимов, Л.Отгонбаатар

-100 кг

Алтан медаль: Чехийн Михаль Хорак
Мөнгөн медаль: Хятадын Гэдэлэфү Вү
Хүрэл медаль: БНСУ-ын Ким Кён Тэ, Израйлийн Ор Сассон

+100 кг

Алтан медаль: БНСУ-ын Ким Су Вон
Мөнгөн медаль: Японы Риота Уесуги
Хүрэл медаль: Б.Сугаржаргал, Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

70 кг

Алтан медаль: БНСУ-ын Ким Сеон Ён
Мөнгөн медаль: Ц.Наранжаргал
Хүрэл медаль:Японы Ёко Оно, Швейцарийн Жулиане Робра

-78 кг

Алтан медаль: Б.Мөнхтуяа
Мөнгөн медаль: Японы Мисаки Хидаки
Хүрэл медаль:БНСУ-ын Жун Да Вон, Т.Баасанжав

+78 кг

Алтан медаль: БНСУ-ын Ким На Юн
Мөнгөн медаль: О.Жавзмаа
Хүрэл медаль: Венесуэлийн Жиованна Бланко, Японы Сузуки Ичихаши

Б.ОЙНБИЛЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж