Холли Берри Францад хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.14-нд нийтлэгдсэн

Холли Берри Францад хуримлажээ

Холливудын нэрт жүжигчин Холли Берри өчигдөр жүжигчин сүйт залуу Оливер Мартинезтай хуримаа хийсэн тухай Францын алдарт “Pure People” мэдээлжээ. Одоогоор Холли болон Мартиназ нар хуримынхаа сонин хачны талаар хэвлэлийхэнд албан ёсоор мэдээлээгүй ч тэдний энэхүү баярт өдрийн тухай хэвлэлийнхэн зарим нэг мэдээллийг нийтэлсэн байна.

Гэрлэх ёслол Францын үзэсгэлэнт “Chateau des Conde”-д болж ойролцоогоор 60 зочид хүрэлцэн ирсэн гэнэ. Ийнхүү Гуравдахь удаагаа гэрлэж буй Холли өнгөрөгч оны гуравдугаар сард Мартинезтай сүй тавьсан аж. Хосууд тун удахгүй анхны хүүхдийг угтан авах бөгөөд Холли өмнөх нөхрийнхөө охин Нанаг мөн өөр дээрээ өсгөдөг билээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж