Парис Жексон өөр эмнэлэгт шилжжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.14-нд нийтлэгдсэн

Парис Жексон өөр эмнэлэгт шилжжээ

Өнгөрөгч сард амиа егүүтгэхийг оролдож хэвлэлийнхий бай болоод байсан попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон одоо болтол эмнэлэгт сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Түүний талаарх хамгийн сүүлийн мэдээгээр Парис Калифорны “UCLA” эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан бол саяхан өөр эмнэлэгт шилжин сэтгэл зүйн эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэхээр болжээ. 

Гэхдээ одоогоор түүний биеийн байдал сайн байгаа ч эмээ Кетрин Жексон түүнийг өмнөх шигээ дахин болчимгүй хэрэг хийхээс сэргийлэн удаан хугацаанд эмнэлэгт эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөсөн тухай “People” мэдээлжээ. Парисийг өнгөрсөн зургадугаар сард Калифорны баячуудын амьдардаг Калабасас дахь гэрийнхээ ойролцоо, судсаа ханахыг оролдож, бугуйгаагаа зүссэн байдалтайгаар албаныхан анх  олсон юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж