Хүй долоон худагт өчигдөр Уяачдын наадам болж, уламжлал ёсоор эрлийз
морьдын уралдаан боллоо.
Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насанд газар газрын 75 хурдан буян бүртгүүлж, шандас юугаа сорилоо.

Монгол орны өнцөг булан бүрээс хуран чуулсан хурдан буянгуудаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хээр үрээ түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Бат-Очирын Батсүхийн саарал үрээ хурдалсан бол айргийн гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Өлзий төвийн захирал МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилчин Намжилцэрэнгийн Даш-Өлзийгийн хонгор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн бор халиун, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын уугуул Бадамгаравын Бадраагийн Өсөх зээрд үрээ тус тус айрагдлаа.
А.МӨНХ
Эх сурвалж: todmagnai.mn
Эх сурвалж: todmagnai.mn