Хакүхо бaшёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Хакүхо бaшёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотын “Aichi Prefectural Gymnasium” ордонд үргэлжиж байна.

Өнөөдөр долоо дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо Чиёотайрюүг давснаар долоо даваатай башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Харүмафүжи, Котоошюү, Кайсэй нар өнөөдөр учраагаа давснаар зургаан даваатай тэргүүлэгчийн араас нэхэж явна. Какүрюү Н.Ананд таван даваа аваад байгаа бол комүсүби цолтой барилдаж буй А.Хүчитбаатар долоо өдрийн дараа нэг л даваатай явна.

Өнгөрсөн башёд 14 давж, нэг унасан Кисэносато долоо өдрийн дараа дөрвөн даваа, гурван унаатай явна. Түүнийг энэ сарын башёд 14 давбал түрүүлээгүй байсан ч ёкозүна цол олгох талаар ярилцана гэж байсан боловч энэ нь талаар өнгөрлөө. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж