Гран при тэмцээний эхний өдөр өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Гран при тэмцээний эхний өдөр өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг жүдо бөхийн “Чингис хаан” Гран при тэмцээн Буянт-Ухаа спортын цогцолборт өнөөдөр эхэллээ. “Чингис хаан” дэлхийн цом нэртэй зохион байгуулагддаг байсан энэхүү тэмцээн энэ удаа “Гран при” болон зэрэглэл, онооны хувьд нэмэгдсэн юм. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор “Гран при” тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмэх учиртай.

Гран при тэмцээнд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Узбекстан зэрэг 18 орны эрэгтэй 95, эмэгтэй 50 тамирчин оролцож байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 ба -63 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Нийт долоон жингийн зургаад нь монголчууд түрүүллээ.

Тэмцээнийг дүнг танилцуулбал:

Эмэгтэй:

-48 кг


Алтан медаль:
М.Уранцэцэг
Мөнгөн медаль: Г.Отгонцэцэг
Хүрэл медаль: БНСУ-ын И Сэ Ён, М.Долгоржав

-52 кг


Алтан медаль:
БНСУ-ын Сү Да Пак
Мөнгөн медаль: А.Цолмон
Хүрэл медаль: Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа


-57 кг


Алтан медаль:
Д.Сумьяа
Мөнгөн медаль: БНСУ-ын Ким Жин Ди
Хүрэл медаль: А.Батзул, Б.Нарантуяа

-63 кг

Алтан медаль: Т.Цэрэннадмид
Мөнгөн медаль: БНСУ-ын Юү Жин Ён
Хүрэл медаль: Б.Мөнгөнчимэг, АНУ-ын Мартин Ханна

Эрэгтэй:

-60 кг

Алтан медаль: Г.Болдбаатар
Мөнгөн медаль: Д.Амартүвшин
Хүрэл медаль: Г.Хэрлэн, Японы Рюота Кавано


-66 кг

Алтан медаль: С.Мияарагчаа
Мөнгөн медаль: БНСУ-ын Жу Чон Ху /олимп, дэлхийн аваргын хүрэл медальт/
Хүрэл медаль: Д.Төмөрхүлэг, Израйлийн Голан Поллак

-73 кг

Алтан медаль: С.Ням-Очир
Мөнгөн медаль: Х.Цагаанбаатар
Хүрэл медаль: АНЭУ-ын Виктор Скортов, БНСУ-ын Ким Жү Жинь тус тус хүртлээ.

Маргааш эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг, эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг барилдаан болох бөгөөд хэсгийн барилдаан 11.00 цагаас, шигшээ барилдаан 17.00 цагаас эхэлнэ. Та бүхэн жүдочдоо дэмжээрэй.

Б.БИЛЭГ








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж