
“Эко шөнийн тээвэр”-ийг энэ сарын 11-нээс эхлэн туршиж эхэлжээ. Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицерүүдийн ордон” маршрутаар хоёр тролейбус ажиллаж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж.
Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна.
Ч.БОЛ

