Жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг жүдо бөхийн “Чингис хаан” Гран
при тэмцээн Буянт-Ухаа спортын цогцолборт болж байна. “Чингис хаан”
дэлхийн цом нэртэй зохион байгуулагддаг байсан энэхүү тэмцээн энэ удаа
“Гран при” болон зэрэглэл, онооны хувьд нэмэгдсэн юм. Олон улсын жүдо
бөхийн холбооны дүрэм ёсоор “Гран при” тэмцээнд түрүүлсэн жүдоч
чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо
нэмэх учиртай.

Гран при тэмцээнд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Узбекстан зэрэг 18 орны эрэгтэй 95, эмэгтэй 50 тамирчин оролцож байна.

Эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг, эмэгтэйчүүдийн
-48, -52, -57 ба -63 кг-ын жингийн хүрэл медалийн эзэд тодроод байна. Одоо дээрх жингийн алтан медалийн төлөөх барилдаанууд болж байна. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын аваргын алтан медалийг М.Уранцэцэг хүртсэн бол Г.Отгонцэцэг мөнгөн медалийг хүртээд байна. Харин -60 кг-ын алтан медалийг Г.Болдбаатар хүртэж, Д.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ.

Маргааш тэмцээн 11.00 цагаас эхлэх бөгөөд жүдочдоо ирж дэмжээрэй. Тэмцээн үнэ төлбөргүй болж байна.

Б.БИЛЭГ









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж