Монголбанкны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Монголбанкны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монголбанкны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ. Шинээр тус зөвлөлд сонгохоор СЕХ-ны дарга асан Ж.Ядамсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат, Д.Моломжамц, УИХ-ын гишүүн асан Я.Эрхэмбаяр, мөн Ч.Энхбаатар, Д.Нямаа нарын нэрийг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжлээ. Тэднийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж