Нар анагаах увидастай

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Нар анагаах увидастай

Нарнаас бидний эрүүл мэнд, гоо сайхан тодорхой хэмжээгээр шалтгаалж байдаг. Судалгаараа нарны гэрлийн нөлөөгөөр хүний тархинд эндорфин ялгарч улмаар тайван өөдрөг, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг болох нь тогтоогджээ. Зөвхөн нарны гэрлээр бидний бие махбодь "Д" витаминыг авдаг бөгөөд нарны витамин гэдэг юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд "нарны" витамин хангалттай биш байвал яс сийрэгжиж, нүүрний арьс эмзэг болох гэмтэй юм байна. Мөн "Д" витамин нь хорт хавдрын эсрэг бие махбодийн дархлаа тогтоодог гэнэ. Нарны гэрэл нь вирусыг устгаж ангина, уушгины хатгаа, сүрьеэ гэх мэт олон халдварт өвчнийг анагаахад тустай. Нүүрнийхээ арьсанд сэтгэл дундуур байдаг охид бүсгүйчүүддээ аминчилж хэлэхэд наранд нүүрээ өнгөцхөн борлуулчихаад гэмгүй юм байна. Учир нь нарны гэрэл нь арьсыг толигор, зөөлөн болгож арьсны батгыг эмчилдэг ач тустай. Харин та нүүрээ наранд хэт борлуулчихвал нүүрний тань арьс хуурайшиж улмаар үрчлээ үүсэх магадлалтай. Мөн хурц наранд биеэ хат шарвал "С" аминдэмийн дутагдалд орж, дархлаа алдагдах аюултай.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж