01. Үнэн сэтгэлээсээ секст ханд
Хэрэв чиний хамтрагч чинь сайтар “ташуурдаад цогиулаад” өгвөл таныг зүрхний шигдээс, цусны даралтаас зугтаалгаж чадна гэж New England Research Institutes судалгааны газрын мэргэжилтнүүд хэлж байна. Тэд 16 жилийн турш 1165 эрчүүд хэрхэн хөгширснийг ажиглан судалжээ. Сар нэг удаа энгэр зөрүүлж байсан эрэгтэй үүнийг долоо хоногтоо амжуулж байсан эрчүүдээсээ зүрх, судасны өвчнөөр өвчлөх нь бүтэн хагас дахин их байв. Сексийн хөдөлгөөнөөр зүрхнийхээ булчинд ачаалал өгөхөөс бүү ай. Америкийн кардиологийн эвслийн (American Heart Association) мэдээгээр, хурьцлын үеэр буюу дараа нь зүрхний шигдээсээр эрсдэх боломж дөнгөж нэг хувьтай ажээ.
02. Халдварыг үнс болгох нь
Сэтгэлтэй хүнтэйгээ орондоо байнга жаргаж байхад ямар ч халдварт өвчин аюулгүй гэнэ. Уилксийн их сургуулийн эрдэмтэд бүрэн тогтсон бэлгийн амьдрал дархлааг сайжруулдаг гэж үзэв. Судалгаанд хамрагдсан оюутнуудын бэлгийн идэвх долоо хоногоор тогтсон байхад тэдний А иммуноглобулиний төвшин нөгөө идэвх султнуудынхаас гурав дахин их байжээ.
03. Ачааллаа бүрэн тайл
Хэдий чинээ их сексээр хичээллэнэ төдий чинээ их канцероген чиний шээсний системд хуримтлагдана. Тэр нь түрүү булчирхайн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Энэ онолыг Ноттингемийн их сургуулийн судалгаа баталжээ. Тэд 46-81 насны 30 мянган эрчүүдийг судалгаандаа хамруулан авч үзжээ. Сард 21 удаа хуримтлагдснаа гадагшлуулаад байхад тийм онкологийн эрсдэл бараг байдаггүй гэнэ.
04. Санагдахаар хийх
Гэр бүлийн хүнтэйгээ дуустлаа л хоёр удаа тулаад ажиллахад та кортизол, стрессийн горманийг бие биенийхээ цусанд ноцтойгоор буулгаж чадна. Biological Psychology сэтгүүлд нийтлэгдсэн мэдээгээр бол хоёр долоо хоног ор дэрийн ажлаа таслаагүй эрэгтэй ямар нэгэн хуралд илтгэл тавихдаа догдлол багатай байна. Мэдээж, энэ хугацаанд эхнэрээ тоогоогүй эрчүүдтэй харьцуулахад. Идэвхтэй хүмүүсийн цусны даралт үг хэлж байхад нэг ихээр нэмэгдээгүй ба дараа нь даруйдаа эргэн хэвийн болж байжээ.
05. Мартсанаа сана
Английн мэдрэлийн сэтгэл зүйч Дэвид Уикс өөрийн амьдралын 10 жилийг шинжлэх ухааны ажилд зориулан долоо хоногт дөрвөөс доошгүй удаа хурьцал хийдэг эрчүүд үеийнхнээсээ 10 жилээр залуу харагддаг гэж тогтоожээ. Судалгаагаа тэр 40-өөс дээш настай эрчүүдтэй хийсэн байгаа.
Брюссель байцаанд хорт хавдраас түүний тоонд түрүү булчирхайн онкологиос организмыг хамгаалах глюкозинолатууд байгаа. Тийм байцааг дөрөв хуваагаад жижиглэн хэрчсэн сарьмас нэмэрлэн, оливийн тос асгаад гриль дээр шараад хэрэглэж үзээрэй.