Залуужих сонирхолтой аргууд

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Залуужих сонирхолтой аргууд

Мөнхийн залуу байх нууцыг  эмэгтэйчүүд үеэс үе дамжин сонирхож ирсэн гэвэл буруутахгүй. Мэргэн цэцэн хүмүүс, эрдэмтэн мэргэд эртний иргэншлийн үеэс нүүрний арьс залуужуулах арга хайж иржээ. Энэ хайлт одоо ч үргэлжилсээр. Харин эрдэмтдэд шилдэг технологиуд үйлчилж байна. Өдгөө уламжлал болоод байгаа арга барил салон бүрт л хэрэглэгдэж байна. Одоо бүгдээрээ энэ улирал хэрэглэж буй долоон аргыг авч үзэцгээе.

1. Залуужуулах алтан маск


Хүмүүс эртнээс л алтны ид шидийг шүтэж ирсэн. Шинжлэх ухаан ч алтны ид шидийг батлаад байгаа. Одоо Палм-Бичийн (Флорида) “Mar-a-Lago” гэдэг гоо сайхны салонд 24 каратын алтаар биеэ бүрэх саналыг дэвшүүлж байна. Алт нь арьсны хөгшрөлтийг удаашруулж,  целлюлитаас хамгаална гэж мэргэжилтнүүд хэлж буй.

2. Буккал гэх нүүрний иллэг (Buccal Facial)


Буккал  гэдэг нь аман дотроос хийдэг нүүрний иллэг юм байна. Мэргэжилтнүүд хуруугаа аманд чинь хийгээд нүүрний булчинд биеийн дотор талаас чинь иллэг хийдэг. Тэр нь цусны эргэлтийг сайжруулж, арьсанд хүчил төрөгч оруулж өгдөг гэнэ. Энэ сонирхолтой арга хүний арьсыг уян хатан, гялгар болгож өгдөг байна. Буккал өнөөдөртөө Их Британид дэлгэрсэн ба дэлхийд хараахан тарж амжаагүй. Скарлетт Йохансон, Анжелина Жоли, Кейт Мосс нар туршлагатай иллэгчийн хурууг амандаа хийлгэсэн гэх яриа байгаа.

3. Алгадах иллэг

Энэ иллэг Тайландаас үүсэлтэй гэх. Нэг удаа хийлгэхэд нүүр илт залууждаг гэж ярих юм. Гол арга нь хэрэгтэй газраа алгаараа хөнгөн цохиж алгадана. Энэ нь дээр үеийн  уламжлалт техник нь нүүрний арьсыг мэс заслын оролцоогүйгээр уян толигор болгохоос гадна, арьсны нүх сүвийг багасган үрчлээг арилгадаг ажээ. Сан-Франциско (Америк) хотын нэгэн салонд тийм иллэгийг 15 минут хийлгэхэд 350 ам.доллар гэнэ.

4. Вампирийн арга

Аймшгийн кинонд цус сорогчид хүний цасыг уугаад мөнхийн амьдралтай болно. Яагаад тэр аргыг хэрэглэж болохгүй гэж? Ийм зорилгоор үйлчлүүлэгчийн гар хөл зэрэг дуртай газраас нь авсан цусаар нүүрийг нь будаж байна. Тэр нь нүүрний арьсыг залуужуулдаг гэх юм. Энэ гоо сайхны мэс засал Америкт газарт аваад байгаа аж. Даллас (Техас) хотын гоо сайхны мэс засалч бөгөөд хоёр ч удаа лиценз авсан доктор Сэм Лэм энэ аргыг органик хор хөнөөлгүй, натураль” гэж үзэж байгаа ба түүнийг химийн тарианы хамт хослуулан хэрэглэдэг ажээ. Гэхдээ энэ аргыг олон хүн өөр дээрээ турших айдсаас салаагүй гэнэ. Харин нэгэн од Ким Кардашьян  үүнийг хийлгэхээр зүрх гаргасан нь  талаар өнгөрөөгүйг нүүрнээс нь харж болно.

5. Шувууны цангасан маск

Шувууны цангас гол эм нь болсон уг арга Японд их хэрэглэгддэг гэнэ. Алтан гургалдай гэх дууч шувуухайн цангасыг Америкийн хэд хэдэн гоо сайхны салонд хэрэглэж байна. Энэ ер бусын гэхээр цангас нь арьс хуурайшихаас хамгаалах бөгөөд нүүрэнд жинхэнэ гялгар өнгийг гаргадаг  гэж өгүүлж буй. Хэт ягаан туяан дор хатаагдсан цангасыг ус, цагаан будааны хивэгтэй холин маск тавьдаг гэнэ. Бэгхэмийн гэр бүлийн хосуудад энэ маск ихээхэн таалагдаад байгаа гэх яриа бий.

6. Галаар залуужуулах нь


“Галт эликсир” (Huǒ liбo) гэж Хятадад эртнээс хэрэглэгдэж  ирсэн аргыг хэлдэг. Дашрамд дурьдахад эх орондоо энэ арга газар авч байна. Гар, хөл нүүрэнд тусгай эликсир болон алкогол шингээсэн алчуур тавиад хэдэн секундын дотор шатаадаг. Арьсны гадаргад цочрол өгч, унжсан арьсыг энэ арга татах увидастай гэж хятадууд ярьдаг ажээ. Тийм үү үгүй юу гэдгийг туршаад үзмээр ч юм шиг.

7. Зөгийн хорны тос

Энэ натураль бүтээгдэхүүн дэлхийн гоо сайхны ертөнцөд сонирхол төрүүлээд байгаа. «Rodial» гэх гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн шинэ бүтээгдэхүүн “Зөгийн хор” нэртэй. Үйлдвэрлэгч нар нь энэ бүтээгдэхүүн нүүрний арьсны хөгшрөлтийг удаашруулдаг гэх юм. Кейт Миддлтон хуримынхаа өмнө зөгийн хороор  өөртөө маск хийсэн гэх яриа огт тасрахгүй байгаа. Бодит байдал дээр зөгийн хор нь нүүрний арьсны цусан хангамжийг сайжруулан эрүүл гялалцсан өнгө зүс өгдөг гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж