Зуны амралтаа янз бүрийн нөхцөлд өнгөрөхөөр шийдсэн хүмүүс доорх ер бусын дөрвөн зоогийн газрыг санал болгож байна.
1. Dinner in the sky, Бельги
Өргөгч кран, шүхэртэй тогооч, үйлчлэгч нар мөн өндрөөс айдаггүй 22 үйлчлүүлэгч. Газрын гадаргаас 50 метрийн өндөрт оройн зоог! Энэ зугаа цэнгэлийг Бельгид эхлээд гаргаж ирсэн ч сүүлийн үед Парис, Нью-Йоркт ийм зоогийн газрууд харагдах болжээ. Уначих вий гэж айсны хэрэггүй. Суудал бүрт нь аюулгүйн дөрвөн бүс байгаа. Харин үнэ нь л аймаар. Найман цаг талбайг хөлслөхөд 7900 евро гэнэ.
2. `s Baggers, Герман
Роботлогдсоны хурц тод жишээ. Та ширээний сенсорыг ашиглаад л хоолоо захиална. Хэсэг хугацааны дараа тусгай “төмөр замаар” таны захиалга “асгарч, цалгилгүйгээр” хүрээд ирнэ.
3. Dans le Noir, Парис
«Харанхуйд» гэж рестораны нэр орчуулагдана. Ийм зоогийн газар Лондон, Москвад байгаа. Түүнд орохдоо гэрэл цацруулахаар шуурхай холбооны тоног төхөөрөмж, цаг зэргээсээ түр хагацах ёстой. Дотор нь та нарыг тусгай үйлчлэгчид “хөтлөөд” явна. Хоолны цэсийг та бас харахгүй учир үйлчлэгчийн дуулгасан хоол, ундыг л захиалах болно.
4. Chillout, Дубай
Өмнө зүгийн дулаан оронд мөсөн ресторанд суумаар байдаг. Хана, баар, сандал, аяга таваг нь дандаа мөс байхаар. Тийм боломж Дубайн зочдод байгаа. Мөн тэнд тусгай хувцастайгаар мөсөн танхимд нь сууж болно.