Саудын Арабт сүрлэг метро баригдана

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Саудын Арабт сүрлэг метро баригдана

Саудын вант улсын нийслэл Эль-Рияд хотод босох метрог Zaha Hadid Architects зураг төслөөр бариулна.

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын шинэ метрог зүйрлэшгүй уран
барилгач, хатагтай Заха Хадидын зураг төслөөр босгох болсон тухай
өнгөрөгч зургадугаар сарын эхээр Zaha Hadid Architects товчооны албан
ёсны сайт мэдээлжээ. Бетоны хэлбэрийн урсах нугалаа, давалгааг ямагт
анхаардаг уран барилгачин эмэгтэй өөрийн футурист төслөөр шинэ метроны
зураг төслийн уралдаанд ялжээ. Түүний байгууламжийн дотор талыг торон
алтан угалзууд чимэглэнэ. Станцын дөрвөн давхар нь олон нийтэд
зориулагдах бөгөөд газар доорх давхрыг машины зогсоолд зориулах гэнэ.

Хадидын зураг төслөөр баригдах King Abdullah Financial District (KAFD) нэртэй станц нь Эр-Риядад 2009 оноос эхлэн баригдаж буй тээврийн шинэ сүлжээний хэсэг нь болох юм. Тус улсад Меккагийн метроны дараа хоёр дахь нь болох шинэ систем зургаан салаатай. Захи Хадидын зургаар баригдах станцаас  Line 1 салаанаас нь Line 4 салаанд шилжин суугаад King Khalid нисэх буудал буудалд хүрч болох ажээ.

Эр-Риядын метроны хоёр шинэ станцыг Норвегийн Snohetta товчоо ба Германы
Gerber Architekten пүүс бариулна. Тэдний барих ажиллагааг энэ зун
эхлүүлээд 2017 онд дуусгах ажээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж