Хамгийн сайхан алжаал тайлах газруудын нэг нь Тайландын Кра эргийн хүзүүвчийн ойролцоох Самуи арлын тансаг зочид буудал W Retreat Koh Samui болно. Тэнд өрөө захиалж, үнэ хөлсийг нь www.wego.cn сайтаас мэдэж болно. Хувийн үйлчлүүлэгчээ ч захиалж болно. Өөр юу хэлэх билээ, өөрөө үзвэл дээр шүү дээ.
NewYorkHotels.org байгууллагын судалгаагаар
Зочид буудлын үйлчилгээний салбарт алдартай интернетийн NewYorkHotels.org сүлжээ "Нью-Йоркийн хамгийн үнэтэй зочид буудлуудын өрөөний” жагсаалтыг гаргасан байна. Хотын хамгийн нэр цуутай Том алим дүүргийн дөрөв ба таван одтой 150 буудлын цогцолборыг тэд судлан үзээд дүнгээ гаргажээ.
Стандартын өрөөнд хоног өнгөрөөхөд 823 ам.доллар төлөх таван одтой St.Regis буудал жагсаалтын нэгдүгээрт бичигдэв. Хоёрдугаарт нь бичигдсэн Mandarin Oriental буудлын өрөөний үнэ нь 814 ам.доллар. Four Seasons Hotel New York буудал 765 гэсэн хоногийн дундаж үнэтэйгээр лидерүүдийн гуравт оржээ.
Хэдийгээр St. Regis New York буудал дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 буудлын тоонд ордог ч гэсэн Шотландын The Atholl буудалтай өрсөлдөж чадахгүй. Шотландын буудлын ердийн нэг өрөөнд хоногийг өнгөрөөхөд 1600 ам.доллар төлдөг ажээ.
Хамгийн үнэтэй зочид буудал Италийн Венецид байдаг тухай Trivago портал мэдээлэв. Тэнд байрлах дундаж үнэ нь хоногт 281 евро гэж сайтад дурдагдсан байна.
Жуулчны улирлын эхээр Венецийн буудлуудын үнэ 38 хувиар нэмэгдсэн бол Европт буудлын хөлс дунджаар 12 хувийн өсөлттэй байна.
Милан жуулчны улирлаар буудлуудын үнийг 14 хувь хүртэл буулгасан нь дунджаар 145 евроны үнэтэй өрөө бүхий буудлуудтай Италийн цорын ганц хот болов.
Финляндын зочид буудлууд Хойд Европ даяар хамгийн хямд нь. Өнгөрсөн жилд буудалд байрлах үнэ нь дөрвөн хувиар нэмэгдсэний дараа Норвегийн зочид буудлууд хоногийн 132 евроны төлбөртэйгөөр Хойд Европдоо хамгийн үнэтэй нь болов. Энэ бүсийн нийслэлүүд дотроос Стокгольмын буудлуудын дундаж үнэ 137 евро болсон нь хамгийн өндөр хөлстэй болгожээ.
Норвегийн хамгийн үнэтэй буудлууд нь нийслэлээс өөр нутагт байна. Нийслэл Ослогийн буудлуудын хоногийн дундаж үнэ нь 123 евро ажээ. Данийн буудлуудад буувал тэндхийн хоногийн дундаж үнэ нь 120 евро байгаа гэнэ.
Өнгөрсөн жил Финляндын үнэ хөлсний өсөлт таван хувьтай байснаас буудлуудад нь нэг хоног байрлах дундаж хөлс нь 110 евро болжээ.