Сирийн чөлөөт арми исламуудтай дайтаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Сирийн чөлөөт арми исламуудтай дайтаж эхлэв

Сирийн чөлөөт армийн командлал “Ирак, Левантагийн исламын бүгд найрамдах улс” гэсэн бүлэглэлийн эсрэг дайтахаар зарлав. Энэ исламист бүлэг нь “Аль-Каидатай” холбоотой гэж Reuters дамжуулж байна.

Сирийн чөлөөт армийн дайчин
Фото: Zac Baillie / AFP

Сирийн чөлөөт армийн мэдэгдлийн шалтгаан нь исламууд Сирийн чөлөөт армийн Цэргийн дээд зөвлөлийн гишүүн Камаль Хамамийг (Абу Басира) хөнөөсөн явдал болов. Долдугаар сарын 11-нд тэрээр исламистуудын штабт “хамтарсан ажиллагааныхаа төлөвлөгөөг” ярилцахаар очоод тэнд гарсан маргааны улмаас алагджээ.

Туркийн хилийн ойролцоох Латакия мужийн стратегийн чухал хилийн нэвтрэн өнгөрүүлэхэд хэн нь хяналт тавих вэ гэдгээс маргаан гарсан гэх мэдээлэл байна. Исламууд тэр цэгийг өөрийн хяналтад авсан учраас түүгээр дамжих тусламжийг өөрсдийн мэдлээр ашиглаж байгаа юм.

Абу Басирийн хамтран зүтгэгчид “Ирак, Левантагийн исламын бүгд найрамдах улс” бүлгийнхнээс өшөө авна гэсэн байна. Энэ бүлгийнхэн сүүлийн үед Засгийн газрын цэрэгтэй тулалдахаас зайлш хийх болсон гэж бусад босогчид хэлж байгаа. Түүнээс гадна тэдний байгаа суурины  оршин суугчид исламуудын дэг журмыг эсэргүүцэн хэд хэдэн удаа жагсаал хийсэн байлаа.

Сирийн чөлөөт арми тэдний эсрэг ямар арга хэмжээ авах талаар мэдээлэлгүй, гэхдээ босогчид болон тэдэнд туслахаар ирсэн гадаадын жихадын хооронд мөргөлдөөн гараад эхэлсэн нь тодорхой болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж