Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй жүдо бөхийн олон улсын “Чингис хаан” гран-при тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт эхэлж байна. Өнөөдрийн хувиарын дагуу эрэгтэйчүүдийн 60, 66 ба 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жинд аваргууд тодрох аж.
Энэ удаагийн тэмцээнийг Монгол улс зохион байгуулж буй бөгөөд үзэгчдийн оролцоо хангалтгүй байгаа нь дараа дараагийн тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахад сөргөөр нөлөөлж болзошгүй буй аж. Энэ талаар Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга твиттер хуудаснаа онцолж “Монголчуудаа жүдо бөхөө ирж үзээрэй. Иймэрхүү байвал дэлхийн аваргын тэмцэээнийг Улаанбаатарт зохион байгуулахад дэмжлэг байхгүй болох нь. Тэмцээнийг үнэгүй үзэж байгаа юм байна шүү” гэсэн байна.
Б.ЭНХМАА