Хүний эрхийн байгууллага Казахстаныг буруутгав

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн байгууллага Казахстаныг буруутгав

Хүний эрхийн олон улсын Amnesty International байгууллага Казахстаны шоронгуудад тамлан байцаалт явуулан хүчирхийлэл хийдэг гэж мэдэгдлээ. Хууль хяналтын байгууллагын хүмүүсийг шийтгэхиийг тус байгууллага уриалсан байна.

Олон улсын хүний эрхийн байгууллага Amnesty International (AI) долдугаар сарын 11-ний өдөр “Бүх зүйл хуучнаараа: Казахстан дахь системтэй тамлан байцаалт болон бусад харгис хэлбэрүүд” гэсэн нэртэй илтгэлийг нийтлэв. Алма-Ата хотод хэвлэлийн бага хурал дээр тараагдсан баримт нь Жанаозен хотод 2011 онд хийгдсэн олон нийтийн  үймээний үеэр баривчлагдсан хоригдлуудын гомдолд үндэслэгджээ. Тэр үеийн албан мэдээгээр 15 хүн амиа алдсан байна. Хүний эрхийн төлөө тэмцэгсэд хууль хяналтын байгууллагынхныг “хариуцлага, шийтгэлгүй уур амьсгалд ажиллаж байна” гэж буруутгав.

AI-ийн судалгааны ахлах захирал хатагтай Никола Дакворт тэмдэглэхдээ, Жанаозены хэрэг явдлаас бүтэн хагас жилийн дараа “хүч түрэмгийлэн хэрэглэсэн, хууль бусаар баривчилсан, тамлалт ба харгис хүчирхийлэл зэргийн төлөө шударга хандлага гараагүй байна” гэв. Хатагтайн хэлснээр, тэр эмгэнэлт хэргийг мөрдөн байцааны үр дүн нь  “олон хүнийг шударга бусаар шүүн хорьсон” явдал болжээ.  Өөрийн илтгэлдээ хүний эрхийн төлөө тэмцэгсэд Казахстаны ерөнхийлөгчид хандан олон улсын бие даасан мөрдөн байцаалтыг Жанаозенд хууль хяналтынхны зэвсэг хэрэглэсэн хэрэгт оруулахыг уриалав.

"Новости-Казахстан" агентлагийн мэдээгээр 2012 онд үймээнийг дарахдаа хүч хэтрүүлэн хэрэглэсэн гэж хууль хяналтын байгууллагын таван өндөр тушаалтныг ял эдүүлэх шийдвэрийг гаргасан байжээ. Гэтэл Жанаозены цуглаан хийгчдийг буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн цагдаагийн хүмүүс шийтгэл аваагүй үлдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж