Улсын баяр наадам өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Улсын баяр наадам өндөрлөлөө

Монголын тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Тусгаар тогтнолын 102 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөж, үзүүр, түрүү бөх тодорсноор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг хааж, үг хэлснээр дэнж хотойтол наадах дэлхийд ганц монгол наадам өндөрлөлөө. Өнөө жилийн улсын баяр наадам нартай, хуртай, өргөн дэлгэр, өнгөтэй сайхан болж, шандаст хурдан хүлгүүд нь шижир алтан зурхайд тоосоо өргөж, сур мэргэн харваачид сумаа тавьж, наадмын зүлэг ногоон дэвжээнээ шинэ аварга мэндэлж, зон олон маань хотол олноороо өргөн дэлгэр наадлаа.

Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэснээр улсын гарьд цол хүртэж, улсын заан нэг, улсын харцага гурав, улсын начин хоёр төрлөө.

Талын Монголын дэлгэр зуны наадам сайхан боллоо.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж