61 орны тамирчид онч сорьсон тус тэмцээнд залуу тамирчин Г.Нандинзаяа 414,1 оноогоор шилдэг наймд шалгарсан юм. О.Янжинлхам 413,2 оноогоор 11, Ч.Нарантуяа 413 оноогоор 13 дугаар байр эзэлж, багийн дүнгээр манайхан мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү манайхан Оросын багийн дараа хятадуудын өмнө орсон юм. Нанхиадын багт олимп, ДАШТ-д тогтмол өндөр амжилт гаргадаг хур туршлагатай Ли Пэйжин, Юү Дань нар багтсан юм.
Харин эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м-т манай баг есдүгээр байрт (1113) шалгарсан. Т.Баярцэцэг 11 (379), Г.Хэрлэнцэцэг 32 (372), Ө.Өлзийням 49 (362) дүгээр байрт орлоо.
НЭМЭЛТ: Шигшээ буудлагад наймдугаар байраар шалгарсан Г.Нандинзаяа амжилттай
буудсанаар 183,9 оноогоор хүрэл медаль хүртлээ. Герман, БНХАУ-ын
тамирчид алт, мөнгөн медалийг хүртсэн байна.