Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр арслангийн хувьд тэгш дөрвөн ой тохиосон уржнангийн наадмаар үзүүр, түрүү булаалдаж, арвын даваанд С.Мөнхбат аваргад өвдөг шороодсоноор 1024 бөх зодоглосон тэр жилийн наадмаас улсын арслан цол хүртэж байсан юм. Харин өнгөрсөн жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч, тэр жилийн наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст унаж байсан юм. Тэрбээр өнөө жилийн наадамд нэгийн даваанд залуу бөх М.Алтансүхийг, хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн залуу бөх Нурлан Камейханыг, гурвын даваанд залуу бөх Э.Доржсүрэнг, дөрвийн даваанд аймгийн арслан Б.Эрдэнэхүүг, тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг, зургаагийн даваанд улсын заан Б.Сайнбаярыг, долоогийн даваанд аймгийн арслан, шинээр харцага цолны болзол хангасан Э.Оюунболдыг тус тус давсан.
Харин залуу гарьд Б.Гончигдамбын хувьд 2011 оны наадмаар тавын даваанд Дундговь аймгийн харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуягтай тунаж барилдаж, давснаар начин цолны болзол хангаж байв. Ингээд өнгөрсөн жилийн наадмаар улсын харцага Ө.Бат-Оршихоор тав давснаар начин цолоо баталж, өсөх идэр чимэг хүртсэн юм.
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба нь нэгийн даваанд залуу бөх Н.Цанадоржийг, хоёрын даваанд Ж.Гансүхийг, гурвын даваанд аймгийн арслан У.Батгэрэлийг, дөрвийн даваанд улсын начин П.Ганхүүг, тавын даваанд аймгийн арслан У.Батгэрэлийг, зургаагийн даваанд улсын начин Э.Энхбатыг, долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг тус тус давсан билээ.
Өнөө жилийн наадмын шинэ цолтнууд:
Улсын аварга:
Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ аймгийн Мандал сум/
Улсын гарьд:
Б.Гончигдамба /Завхан аймгийн Их-Уул сум/
Улсын заан:
Б.Батмөнх /Төв аймгийн Баянхангай сум/
Улсын харцага:
Н.Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сум/
Н.Батсуурь /Увс аймгийн Ховд сум/
Э.Оюунболд /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум/
Улсын начин:
Т.Баасанхүү /Увс аймгийн Тэс сум/
Л.Цэрэнтогтох /Говь-Алтай аймгийн Цогт сум/