Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчдад зориулсан хуушуур дунджаар 1000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр хүчит бөхийн барилдааны тавын даваанаас хойш хямдарч эхэллээ. Чанар, амтаараа ялгаран өөр хоорондоо өрсөлдөж байсан наадмын хуушуур 900-700 төгрөг болтлоо хямдраад байгаа юм. Мөн дугаарлалт ч эрс багасч, хуушуурын асрын гадуур явах хэн хүнийг өргөх нь холгүй урин дуудаж, үнээ хямдруулж буй нь харагдсан шүү.
А.БҮЖИН