Б.Гончигдамба С.Мөнхбат аваргыг давлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Б.Гончигдамба С.Мөнхбат аваргыг давлаа

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Гончигдамба Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбатаар найм давж, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяртай үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа.

Улсын начин Б.Гончигдамба Монгол Улсын гарьд цолны болзолыг ийнхүү хангаад байна.

Б.Гончигдамба нь нэгийн даваанд залуу бөх Н.Цанадоржийг, хоёрын даваанд Ж.Гансүхийг, гурвын даваанд аймгийн арслан У.Батгэрэлийг, улсын начин П.Ганхүүг, тавын даваанд аймгийн арслан У.Батгэрэлийг, зургаагийн даваанд улсын начин Э.Энхбатыг, долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг тус тус өвдөг шороодуулсан билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж