Энэ жилийн наадмын шагайн харваанд 42 багийн 360 гаруй харваач цэц мэргэнээ сорьсоноос Өмнөговь аймгийн “Ажнай” клубын Ц.Идэрмөнх ахлагчтай баг тэргүүлэн алтан медаль, өөрсдийн нэрийг босоо бичгээр мөнхөлсөн калиграф бүхий дурсгалын өргөмжлөлийн хамт гардан авлаа. Тус багийн ахлагч Ц.Идэрцог, багийн гишүүн Н.Захирахбаатар, Ү.Дэмүл нар улсын гарамгай мэргэн, Б.Намсрайжав, Б.Наранхүү нар “Улсын мэргэн” цол тэмдгээр шагнуулав. Хоёрдугаар байрт “Мөнхдаатгал” компанийн Т.Гантулга ахлагчтай баг шалгаран мөнгөн медалийн эзэн болсон бол гуравдугаар байрт Өмнөговь аймгийн “Овоогийн говь” ХХК-ийн С.Бат-Эрдэнэ ахлагчтай баг, дөрөвдүгээрт Багануур дүүргийн Н.Даваахүү ахлагчтай баг, тавдугаарт Сэлэнгэ аймгийн “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн Б.Болд ахлагчтай баг, зургаадугаарт “Баатар Номун” ХХК-ийн С.Эрдэнэбаатар ахлагчтай баг тус тус шалгарч энэ жилийн шагайн харвааг өнгөллөө.
Шагайн харваанд “Ажнай” клуб тэргүүлэв
Үндэсний их баяр наадмын Шагайн харваа Төв цэнгэлдэхийн баруун урд талд байрлах цэнхэр асрын дор гурван өдөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Г.ДАША