Даян аварга Г.Өсөхбаяр баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ зургаагийн даваанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаярыг амлаж, тахимаа өгсөн билээ.
Г.Өсөхбаяр аварга тахимаа өгөхдөө Н.Түвшинбаярт “Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн болохоор чинь баярлаад чамайг зургаагийн даваанд амлаж авсан юм. Надад олимпийн аваргатай барилдах сэтгэл, бодол алга. Тиймээс тахимаа өгч, амжилт хүсье" хэмээжээ.
Д.ЖАРГАЛ