Г.Эрхэмбаяр үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Г.Эрхэмбаяр үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын начин Б.Батмөнхөөр найм давж, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа.

Тэрбээр нэгийн даваанд залуу бөх М.Алтансүхийг, хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн залуу бөх Нурлан Камейханыг, гурвын даваанд залуу бөх Э.Доржсүрэнг, дөрвийн даваанд аймгийн арслан Б.Эрдэнэхүүг, тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг, зургаагийн даваанд улсын заан Б.Сайнбаярыг, долоогийн даваанд аймгийн арслан, шинээр харцага цолны болзол хангасан Э.Оюунболдыг тус тус давсан билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж