Гоц, хошой мэргэн төрсөн Халх сурын харваа

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Гоц, хошой мэргэн төрсөн Халх сурын харваа

Их Монгол Улс
байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр
наадмын Үндэсний сурын харваа өндөрлөлөө. Энэ жилйин баяр наадмын шилдгүүд
тодрох торгон мөч ширүүхэн өрсөлдөөн дунд болсон. Эрэгтэй, эмэгтэй харваанд
шилдэг тавыг шалгаруулахад харваачид оноогоороо тэнцэн дахин сум тавьж цэц
мэргээ сорилоо.

Үндэсний сур
харваанд Х.Отгонбаяр 40 сумнаас 35 онон өнгөрсөн жил түрүүлсэн амжилтаа
бататган хошой мэргэн цолны болзол хангасан бол түүний араас 35 оносон ч товх
харваанд удаалсан хошой мэргэн Ц.Баасанхүү дэд байрыг эзэллээ. Б.Батбаатар 35
оноогоор гуравж жагслаа. Спортын мастер Н.Өлзийхяг 40 сумнаас 34, спортын
мастер Ш.Даваахүү 33 онон тавдугаар байрыг тус тус эзэллээ. Түүнчлэн
эмэгтэйчүүдийн төрөлд хошой мэргэн Х.Оюунчимэг 40 сумнаас 36 онон завсаргүй
гурван жил дараалан тэргүүлж гоц мэргэний болзол хангалаа. Хошой мэргэн
Д.Эрдэнтуяа 35 оноогоор удаалсан бол гуравдугаар байрын төлөө гурван харваач 33
оноогоор тэнцэж гарснаар товх харвахад спортын мастер Э.Заяа илүүрхжээ. Спортын
дэд мастер М.Мөнх-Амгалан,  Б.Пунсалдулам
нар тусгай байрыг эзэллээ.

Энэ жилийн баяр
наадмын Үндэсний харваанд 21 аймаг,
нийслэлийн бүх дүүргээс 360 гаруй харваач оролцсон ба эрэгтэй эмэгтэй нийлээд
30 гаруй спортын мастер, улсын мэргэн цолтонгууд, 100 гаруй спортын мастер
зэрэгтэй харваач, 200 гаруй харваач цолгүй, спортын нэг, хоёрдугаар зэрэгтэй байсан
бол шинээр нэг гоц мэргэн, нэг хошой мэргэн, гурван спортын мастер, нэг спортын
дэд мастер төрсөн ширүүхэн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

Г.ДАША





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж