
Эрэгтэйчүүдийн харваанд улсын мэргэн Л.Отгонбаяр ("Хангарьд") 40 сумнаас 35 онож түрүүлж, хошой мэргэн цол хүртэж байна. Удаах байрыг хошой мэргэн Ц.Баасанхүү (АПУ трейдинг), спортын мастер Б.Батбаатар нар эзэллээ.
Эмэгтэйчүүдийн сурвын харваанд Х.Оюунчимэг 40 сумнаас 36 онож улсын наадамд гурван удаа түрүүллээ. Хошой мэргэн Х.Оюунчимэг гоц мэргэний болзол хангаж байна. Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, спортын мастер Э.Золзаяа нар хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна.
Ч.БОЛ