Аварга С.Мөнхбат Н.Түвшинбаярыг амлав

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Аварга С.Мөнхбат Н.Түвшинбаярыг амлав

Завхан аймгийн Их-Уул сумын харьяа Улсын Начин Б.Гончигдамба Булган аймгийн Могод сумын харьяа Улсын начин Э.Энхбатаар зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа. Ийнхүү энэ жилийн үндэсний их баяр наадмаар улсын харцага цолтон тав төрлөө.

Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Гончигдамба, Төв аймаг Баянхангай сумын харьяа Улсын Начин Б.Батмөнх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболд, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Түвшинбаяр нар улсын харцага цолны болзолыг хангалаа.

Мөн улсын арслан Г.Эрхэмбаяр улсын заан Б.Сайнбаярыг давсан бол аймгийн арслан, шинээр начин цолны болзол хангасан Э.Оюунболд улсын заан Т.Санчирыг давж улсын харцага цолны болзол хангалаа.

Үндэсний их баяр наадмын
долоогийн даваанд Увс аймгийн Баруунтуруун сумын
харьяат, улсын аварга С.Мөнхбат Булган аймаг Сайхан сумын харьяат, аймгийн
арслан Н.Түвшинбаярыг амалсан бөгөөд улсын начин Б.Батмөнх аймгийн арслан Н.Батсуурь нар тунаад байна.

Долоогийн даваа

1. Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан Н.Түвшинбаяр
2. Улсын арслан Х.Мөнхбаатар – улсын начин Б.Гончигдамба
3. Улсын арслан Г.Эрхэмбаяр  – аймгийн арслан Э.Оюунболд
4. Улсын начин Б.Батмөнх – аймгийн арслан Н.Батсуурь нар туналаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж