Ч.Санжаадамба өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын начин Б.Батмөнх улсын заан Ч.Санжаадамбаар давж, улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр барилдааны дараа “Бодох санах зүйлгүй бодсон мэхээ хийж, барилдлаа” хэмээв.

Мөн зургаагийн даваанд аймгийн арслан Э.Оюунболд улсын заан Т.Санчираар давж улсын харцага цолтон боллоо. Мөн улсын арслан Х.Мөнхбаатар улсын харцага А.Цацабшираар зургаа давлаа. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын аварга Г.Өсөхбаяр үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын начин цолны болзол шинээр хангасан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаярт тахимаа өгч, амжилт хүссэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж