Яагаад хүмүүсийг буудсан хэргийг замхруулав? | News.MN

Яагаад хүмүүсийг буудсан хэргийг замхруулав?

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Яагаад хүмүүсийг буудсан хэргийг замхруулав?

Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэсэн үг бий. Тэгэхдээ энэ бол хадаж авсан өвс ногоо эргээд ургадаг тухай л болов уу. Тэрнээс ханзлаад хуваачихсан сэтгэлийн шарх эргэн анина гэсэн үг биш байх аа. 7-р сарын 1-ний үйл явдал мартагдаж болохгүй, ер нь бол цаг нь ч болоогүй гэсэн утгаар ингэж хэлсэн юм. Үйл явдлыг сануулахын дээр учир, учгийг нь хөөх зорилгоор манай сонин энэ сэдвийг эргэн хөндөж цуврал ярилцлага хүргэхээр болсны эхнийх нь энэ юм. Энэ үйл явдлын сэдвээр Иргэдийн Альяанс төвийн тэргүүн Ж.Занаатай ярилцсанаа элдэв оршилгүй хүргэе:

-7-р сарын 1-ний асуудлыг хүмүүс мартаж эхлээгүй байгаа гэж заримдаа бодох юм. Тэгээд л сануулах зорилгоор хүмүүстэй уулзаж ярилцахаар зорьж яваа юм л даа.

-Сайшаах л учиртай хэрэг байна. Би яг өнөө өглөө энэ асуудлаар ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар бодож байсан юм. Манай иргэний байгуулагууд энэ долоо хоногоос хамтран хийх үйл ажиллагааныхаа талаар ярилцаж ажил хэрэг болгож эхлэх гэж байгаа.

-Одоогоор энэ асуудлыг хөндөж нэг их зүйл хийгдэхээ больсон шиг л санагдах юм?

-Асуудал бол дуусаагүй ш дээ. Бид өнөөдөр нэг ийм асуудлыг Улсын Ерөнхий Прокурорт тавих гээд байж байна. Яагаад хүмүүсийг хөөж буудсан хүчний байгууллагын ажилтнуудын хэргийг замхруулчихав аа гэж асууя. Тэр буудуулсан хүмүүс ингэж хөөгдөхдөө цагдаагийн байгуулагынхны өмнөөс ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй юм. Ямар нэгэн галт зэвсэг ч бариагүй. Ямар нэг байдлаар тэмцлийн хэлбэр үзүүлээгүй. Тэр буудуулсан хүмүүсийг зүгээр явж байхад нь юм уу, эсвэл зугатаж явахад нь буудаж алсан байдаг. Ийм ноцтой хэрэг 7-р сарын 1-ний орой үйлдэгдсэн шүү дээ. Ийм хэрэг яагаад замхарчихав, энэ хэргийг хариуцах ёстой хүмүүс нь яагаад Өршөөлийн хуулиар гараад явчихав гэсэн асуудлыг бид дахин хөндөнө.
 Дээрээс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж иргэдэд гэмт хэрэг тохсон, эрүүгийн ял хүлээлгэсэн шүүхийн асуудлуудыг ч бас хөндөх ёстой.Энэ зөрчлийг биеэрээ амсаад гарсан маш олон хүмүүс байгаа. Тэд бүгд ч бас Өршөөлийн хуулиар гарсан. Гэхдээ энд анзаарч харах ялгаа бий. Өршөөлийн хууль бол ямар нэг гэмт хэрэг хийгээгүй гэсэн нотолгоо биш юм. Юу гэх гээд байна вэ гэхээр энэ хууль бол ял авсан хүнийг “Чи ийм ялтай юм байна, ингэж шийтгэл авсан юм байна, дахиж битгий ийм зүйл хийгээрэй” гэсэн л агуулга шүү дээ.

 Гэтэл нэг талаасаа гэм зэмгүй, нөгөө талдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу яллах материалыг нь бүрдүүлээгүй , дээр нь тухайн хүмүүст хамаарагдах хэргийг нотолж байгаа баримтууд нь хүлээлгэж байгаа хэргээ нотолж чадахгүй байхад хилсээр хэрэг хүлээсэн хүмүүсийг хамааруулах хууль энэ мөн үү. Тэдгээр хүмүүс хилсээр хэрэгтэн болчихоод өршөөл, уучлал хүлээх ёсгүй л байхгүй юу. Одоо манайхаар нэг залуу яваад л байгаа юм. Тэр залуу цагаадталаа эцсээ хүртэл явна гэж байгаа. 7-р сарын 1-ний асуудлаар хийсэн сонсголын үед очиж гэрчийн мэдүүлэг өгсөн Зандаахүү гээд залуу бий. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид, УИХ-д өргөдлөө өгсөн байгаа. Бид ч энэ хэргийг хэрхэн шийдэх нь вэ гэж хариу хүлээж байна. Тэгэхдээ зүгээр хараад байгаагүй.Хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөл авахад нь тусалж байна.

-Ер нь ял шийтгэгдсэн хүмүүсийн хэдэн хувь нь хэлмэгдсэн бол, танайд судалгаа бий юу?

-Зуун хувь гэж үзэж байгаа. Тэр шийтгэгдсэн гээд байгаа хүмүүс зуун хувь хилс хэрэг хүлээсэн. Яагаад тэгэж үзэж байгаа вэ гэхээр 7-рсарын 1,2,3-ний өдрүүдэд тэр хүмүүс өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байдаг. Тэднийг бүгдийг нь өмгөөлөгч байлцуулалгүйгээр байцаасан байдаг юм.
Бүх юм эндээс л эхэлсэн. Байцаагдаж байсан хүмүүсийг хуурсан, мэхэлсэн, бас худлаа ярьж хэрэг хүлээхийг тулгасан. Тийм байдалд хүргэсэн. Энэ үймээнээр хохирол гарсан нь үнэн. Гэхдээ шилтэй шингэн бариад явж байсан хүмүүсийг бариагүй, хориогүй, эсвэл суллаад явуулсан байдаг. Галдан шатааж байгаа нь зурагтаар гараад байсан хүмүүсийн нэг нь ч шийтгэгдээгүй. Галтай шил шидсэн гэсэн ялын үндэслэл байгаагүй. Чулуу шидсэн, бүлэглэсэн гэсэн үндэслэлүүдийг л гаргаж тавьсан байгаа юм. Жинхэнэ хэрэгтнүүдийг нь барьж хориогүй байдаг шүү.Чулуу шидэхээр гал гарч байшин шатдаг юм уу? Эхний өдөр гэхэд л 1000 орчим хүн баригдаж хоригдсон байдаг. Тэдний 200 гаруйг нь үлдээж шалгасан байсан. Тэд нар нь дандаа ядуу өрх айлын хүүхдүүд байсан. Бусад нь бол 500 мянган төгрөг өгөөд л гараад явсан.

-Баримттай мэдээлэл үү?

-Баримт гэж.. тэд чинь цагдаагийнханд хагас сая төгрөг бэлнээр нь өгөөд л гараад явчихаж байгаа байхгүй юу. Саатуулах төвюийн үүдэнд зогсож байсан хүмүүс “хагас сая төгрөг байдаг ч болоосой, хүүхдээ гаргаж авах юмсан” гэж ярьж байсныг сонссон хүн зөндөөн байгаа. Ийм мэдээлэл ч надад ирсэн. Эндээс л харахад хүчнийхэн зуун хувь байцаан шийтгэх хуулийг зөрчиж,бас ял хүлээлгэсэн нь ойлгогдоно.
Бас нэг юм байна. Сүүлд нь холбогдогчдод хэрэг тохохдоо долоогоор нь, арваар нь хувааж бүлэг үүсгэн шүүхээр оруулсан. Тэгэхдээ бие биенээ огт танихгүй, энд тэнд явж байгаад баригдсан хүмүүсийг нийлүүлж бүлэг хэрэг болгох гэж багцалсан байгаа юм. Тэгээд тэр бүлэг болгонд нэг хүүхэд оруулсан байдаг. Тэдгээр баривчлагдсан хүмүүсийн дотор 30 гаран хүүхэд байсан. Нэг хүүхдийг нэг бүлэг рүү л хийгээд байсан байгаа юм.

-Санаатайгаар уу?

-Мэдээж санаатай хийсэн. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг шүүхээр авч хэлэлцэхдээ хаалттай хуралддаг байхгүй юу. Тэгэхээр хаалттай хийж байгаа шүүх хуралд хэн нь ямар хэрэг хүлээж байгаа юм, бүү мэд ш дээ. Ингэж олон нийтээс нууцалж хилсээр хэрэг хүлээлгэсэн. Зөвхөн энэ шалтгаанаар л үндэслэж хууль бусаар шийтгэсэн гэж авч үзэх ёстой.
Дээр нь баривчлагдсан бүх хүнийг эрүүдэн шүүсэн. Эрүүдэн шүүсэн бүх хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэг прокурорт байдаг. Тэгээгүй. Эрүүдэн шүүчихээд байхад чинь л хэрэг үүсгээд ял хүлээлгэнэ гэдэг бол цаанаасаа улстөрийн захиалгатай байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Ингээд харахаар шийдэгдээгүй тодорхой хэд хэдэн асуудлууд байгаа, тэдгээрийг хэрхэн эцэслэж шийдэх хүртэл нь бусад иргэний хөдөлгөөнүүдтэй хамт тэмцэх болно гэсэн төлөвлөгөөтэй л байна даа.

-Энэ асуудлаар ямар байгуулагууд хамтарч байгаа вэ?

-Өнгөрсөн 4-р сарын 5-д Сүхбаатарын талбай дээр өлсгөлдөн зарласан хэсэг хүмүүс байгаа. Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөн, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний Монголын газар шороо хөдөлгөөн , Хас хөдөлгөөн, Тусгаар тогтнол хөдөлгөөн гээд олон байгууллагууд хамтарч тэмцлээ хийнэ. Ер нь бид энэ 7-р сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудлаар болон хуулийн байгууллагуудын шударга бус шийдвэрийг эсэргүүцсэн хүний эрхийн байгууллагууд, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн байгууллагуудын үйл ажиллагаануудыг дэмжих шийдвэр гаргасан.

-Энэ асуудлаар төрийн байгууллагууд оролцож байгаа юу?

-Өмнө нь 7-р сарын 1-ний асуудлуудыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хариуцдаг байсан бол одоо Хууль зүйн байнгын хороо гээд хэд хэдэн бүтцээс нь хамтарсан ажлын хэсэг гаргаж манай иргэний байгууллагын ажлын хэсэгтэй хамтарч ажиллахаар болсон л доо. Яг үнэн хэрэгтээ бол одоогоор хамтраад хийсэн ажил алга л байна. Энэ чиглэлээр манай талаас бусад талтай хамтарч ажиллах нэгдсэн ажлын хэсэг гэж байгуулаад ажлын хэсгийн даргаар нь би томилогдсон. Миний хийж байгаа ажлын хувьд бол яг энэ 7-р сарын 1ний ажлын хэсгийн зохицуулагчийн ажлыг хийж байна. Энэ олон хөдөлгөөнүүд, гучаад байгууллагуудын хамтын ажиллагааг чинь ингэж нэгтгэж удирдахгүй бол болохгүй байгаа юм. Яагаад гэхээр нэг бол мартагдчихдаг. Нөгөө УИХ-ын нөхдүүд ч тэгэсгээд хойш нь тавиад орхичихдог. Манай хүмүүс ч ажил нь зэрэгцээд дарагдаад ирэхээрээ хөндийрөх байдал гарч магдагүй. Тийм болохоор ингэж зохицуулагч гаргаж ажиллах шаардлага байгаа юм. Далимд нь дуулгахад энэ ажлыг авсаныг буруу ойлгосон уу, Г. Уянга өөрийнхөө ажлыг Занаад өгчихлөө гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Энэ бол худлаа зүйл шүү.  Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний зохицуулагч Г.Уянга хэвээрээ байгаа. Тэрээр ажлаа хийгээд явж байгаа.

-Залруулах ёстой юм байна, тийм үү?

-Тийм залруулах ёстой. Уянга өөрийн тэмцлийг үргэлжлүүлж байгаа

-Сүүлийн үед 7-р сарын 1-тэй холбоотойгоор танайд хандах хүний тоо буурч байна уу.

-Ер нь энэ шүүхийн шийдвэрүүд гараад,  дээр нь шийтгэлээ аваад, дараа нь Өршөөлийн хуульд хамруулаад явснаас хойш бол хүмүүс хандахаа больчихсон. Ганцхан түрүүний хэлсэн залуу л яваад байгаа юм. Зандаахүү гэдэг энэ залуу эцсийг нь дуустал явна л гэж хэлж байгаа. Тэр залуу болохоор “7-р сарын 1-д очиж зогссон нь үнэн. Гэхдээ чулуу шидээгүй, юм эвдээгүй, хэн нэгнийг хохироосон зүйл байхгүй. Тэгсэн хэрнээ надад тулгасан хэргээ нотлоогүй мөртлөө 4 жилийн ял оноосон, энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлж байгаа юм. Ер нь бол Хүний эрхийн түгээмэл Тунхагт заасан байдаг. Ард түмний уур бухимдлыг дэврээж төрийн эсрэг тэмцэхэд хүргэсэн бол төр өөрөө буруутай гэж байгаа. Мөн энэ Тунхаглалын маш чухал зарчим бол хүн амьд явах эрхтэй гэж.

 Гэтэл эдгээрийг зөрчсөн үйлдлүүд гарсан нь нотлогдоод байхад л төрийн албан тушаалтнууд нь ял шийтгэл хүлээхгүй, эсвэл түүнээс бултаж гарчихаад байгаа юм.Ийм учраас бид яах ёстой вэ гэвэл нийгэмд шударга байдлыг тогтоохын төлөө эцэж цуцахгүй явах ёстой. Ийм ч үүрэгтэй хүмүүс гэж бодож байгаа ш дээ.
Төр өөрийнхөө бурууг хүлээхгүй байна. УИХ-ын Хүний эрхийн хороо Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг гаргаж байгаа. Дэмбэрэл дарга тушаал гаргасан. Тэгээд Хүний эрхийн дэд хороо нь хэлэлцүүлэг хийсэн байдаг. Харин Хууль зүйн байнгын хороо нь ээлжит сонсголыг хийгээгүй л яваад байгаа шүү дээ. Энэ байдалд улстөрийн дүгнэлт гаргах ёстой гэж иргэний байгууллагууд шаардаж байгаа л даа. Энэ байдалд яалт ч үгүй улстөрийн дүгнэлт гаргахгүй бол болохгүй. Одоогийн төр барьж байгаа хэсэг ард түмнээ хуураад шударга бус сонгууль явуулж тэгээд хууль бусаар төрийн эрхэнд гарах гэсэн. Үүнийг нь ард түмэн эсэргүүцээд асуудал үүсэхээр бурууг нь ард түмэн рүү чихэж байгаа л хэрэг юм. Одоо болохоор ард олныг хуурсан төөрөгдүүлж аргацаасан ажлыг Хууль зүйн байнгын хороо, шүүх прокурорын газраас л хийх гээд байна.

-Тухайлбал ямар үйлдэл хийж байна гэж…

-Тухайлбал 7-р сарын 1-ний үед бид буу зэвсэг хэрэглэх ёстой байсан юм гэх нь л холгүй байсан биз дээ. Тэгсэн одоо болохоор дарга нараас нь асуухаар “Бид тушаал өгөөгүй” гэж хэлдэг. Цагдаа, хүчний албан хаагчдаас нь асуухаар “ Бид тушаалгүйгээр имй юм хийдэггүй” гэсэн байгаа юм. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба энэ хариултуудыг нь одоо л гаргаж ирж байгаа байхгүй юу. Энэ бүхнээс харахад иргэдийнхээ сэтгэл рүү ус хийсэн, ийм ноцтойгоор хүний эрхийг уландаа гишгэчээд байхад энэ хэргийг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөчих санаа байна гэдгийг л харуулаад байгаа юм. Ер нь ч ийм улстөрийн захиалга байна гэж хэлсэн ч болно.

-Төрийн байгууллагуудад асуулга тавьсан гэж байсан. Ямар хариу өгдөг вэ?

-Бид энэ хэрэгтэй холбоотой бүх асуулга, шаардлагаа төрийн байгууллагуудад тавьдаг. Ер нь бол хариулт өгдөггүй ш дээ. Тэгэсхийгээд л дараад мартагнуулчих л санаатай байдаг. Ганц хариулт өгсөн байгууллага нь УИХ-ын Хүний эрхийн дэд хороо . Тэр нь болохоор “бид та нартай санал нэг байна. Хамтарч ажиллая, хэлэлцүүлэгт оролцооч л” гэсэн. Бид хэлэлцүүлэгт оролцсон,тэгэхдээ зөвхөн ажиглагчийн эрхтэй л оролцсон. Бидэнд үг хэлэх эрх байгаагүй.

-7-р сарын 1-ний асуудлаар хоёр дахь сонсгол болно гэж байгаад больсон. Яагаад ингэв гэж та бүхэн асуусан уу?

-Бид нар асуугаагүй . Тэр Прокурорын газрынхан нь УИХ-д “томорсон” юм байна лээ. Бид очиж УИХ-д тайлан тавихгүй ээ гэж хэлсэн гэнэ лээ. Энэ байгууллага чинь тэгээд хэнд мэдээлэл өгөх ёстой юм бэ. Ард түмэнд өгөх ёстой ш дээ. Яахав дээ бас ардчиллын нэг бүтцийг бий болгох гээд хэдэн хүн оролдоод явж байгаа парламентад томрохоор чинь прокурорын байгууллага юу болж таарах вэ? Ард түмнийг төлөөлж байгаа байгууллагад томорно гэж юу байх вэ. Прокурорын байгууллага өөрөө гэм буруутай учраас л айгаад очихоосоо татгалзсан, за ер нь зугатаасан гэж ойлгож байгаа.

-Шинэ хүн ирэхээр шинэлэг байдлаар хандана гэсэн хүлээлт байдаг. Би Ерөнхий Прокурорын тухай л ярьж байна л даа…

-Хувь хүний хувьд ч, ардчиллын 20 жилийн туршид хамтран зүтгэж явсан хүний хувьд ч, бас тэр хүнийг тодорхой хэмжээгээр мэддэг, тэр хүн эгзэгтэй албуудыг сайн гүйцэтгэж ирсэн гэдгийх нь хувьд ч энэ ярьж байгаа асуудлуудыг түүнд тавина гэж бодож байгаа. Энэ хүн прокурорын байгууллагыг иргэдийн эрх ашгийг хүндэтгэдэг,шударга байгууллага болгоно л гэж очсон юм ш дээ. Энэ утгаараа бидний шударга байдлын төлөө тавьж байгаа асуудлыг шийдэж өгнө л гэж бодож байна. Их итгэлтэйгээр шүү. Тийм учраас өнөөдөр би бичиг боловсруулаад сууж байна. Шинэ Прокуорорт өгнө гээд…

-Хариулахгүй байж болно шүү, гэхдээ асуумаар байна. Тэр сонсгол дээр Хүний эрхийн комиссынхны дарга, ажилтнуудых нь зөрөөтэй байр суурь танд гайхаш төрүүлсэн үү?

-Яагаад хариулахгүй гэж, харин ч хариулмаар байна. Яагаад гэвэл энэ асуудал зөвхөн хувь хүний асуудал биш. Харин ажил үүрэг нь онцгой чухал алба болж байгаа тэр хүнтэй холбоотой байгаа учраас ярихаас өөр аргагүй. Цэрэндорж гэдэг хүн Хүний эрхийн комиссыг ахалж байх үед хуулийнхаа дагуу зөв сайн ажиллаж байсн гэж би боддог. Харин одоо Солонго гэдэг эмэгтэй энэ байгууллагын дарга болсноос хойш хүний эрхийг хамгаалах биш, харин ч прокурор маягийн үзэл хандлагаар ажиллаад байна уу гэж бодогдох болсон. Тэгээд ч энэ хүн бол хүний эрхийн чиглэлийн ч хүн биш, тийм боловсрол байхгүй, хүний эрхийг хамгаалах хүсэл зориг, эрмэлзэлгүй, зөвхөн томилсон хэсэг бүлгийнхээ заавар зөвлөгөөгөөр ажилладаг хүн юм байна гэж ойлгогдож байгаа. Хүний эрхийн нөгөө хоёр комиссартайгаа таарч нийлж ажиллаж чаддаггүй тийм л хүн юм байна лээ. Шууд л хэлчихье. Хувь хүний асуудал биш хүний эрхийн асуудлыг хариуцах ёстой төрийн маш том байгууламжийн асуудал учраас ингэж хэлэх нь миний иргэний ч үүрэг. Тийм болохоор санаагаа хэлэх эрх байна. Бүхэл бүтэн институцийн ажлыг ингэж шалбаагт хутгатал нь ажиллаж болохгүй ш дээ. Дээр нь энэ хүний эрхийн хугацаа 2-р сард дууссан л гэсэн, яагаад ажлыг нь авахгүй байгааг нь тайлбарлах хэрэгтэй биз дээ. Хариуцсан УИХ нь энэ талаар ямар ч тайлбаргүй л явж байна. Би ч УИХ-ын хэдэн гишүүдэд шаардсан. Энэ хүнээ солиоч, орных нь хүнийг томилооч гэж. Манайх шиг хүний эрх нь байнга зөрчигдөж байдаг газар энэ байгууллагын ажил ус агаар шиг хэрэгтэй байна ш дээ. Чаддаг хийдэг хүнийг нь тавиад ажиллууллаач гэж хэлсэн.

-Тэгээд яасан бэ?

-Тэгээд л таг чиг болсон. Ямар ч хариу алга. Их сонирхолтой.

-Энэ бүхний эцэст ямар нэг дүгнэлт хийж байгаа юу?

Ер нь бол манайд нэг ийм хандлага байна аа. Төрийн зүгээс иргэдийн эсрэг төрийн албан хаагчдаас гаргасан хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар улс төрийн хүсэл зориг, эрмэлзэл манайд байдаггүй юм байна. Болж өгвөл мартуулах, дарах, нуух, хаацайлах, өмгөөлөх тэгээд буруутай этгээдийг гэмт хэргээс чөлөөлөх, хөнгөлөх, албан тушаалтнуудыг бол толгойг нь илэх ийм хандлага бол ерөөсөө хавтгайрчихаж. Иймээс л ард иргэд ардчилал гэдэг энэ үнэт зүйлийг мэдэрч чадахгүй байна. Энэ ардчилал гэдэг бол үнэтэй, энэ бол чухал, энэ нь бидний амьдралыг хамгаална гэсэн мэдрэмжийг өгөхгүй байна. Тийм ч учраас нэг хэсэг нь “за яахав” гээд нүдээ аниад явдаг, нөгөө хэсэг нь хэдийгээр тэмцсэн ч гэсэн тэмцэл нь явсаар мухарддаг. Ийм байдлаар иргэдийг залхаадаг болсон. Ингэж залхаах хэлбэрээр төрөөс цээрлэл үзүүлдэг болж. Бас нэг хэсгийг нь болохоор зүгээр л айлгаж сүрдүүлчихдэг болсон. Энэ бүхэн нь юунд хүргэж байна вэ гэвэл манай нийгэм бол бахархаад байхаар сайхан юм биш гэсэн ойлголт төрүүлэх болж ирсэн. Албан тушаалтнуудад ямар ч хууль үйлчлэхээ больсон байна. Энэ бүхнийг хараад заримдаа ч нээрээ арга барагдах шиг болдогийн шүү.

-Олон улсын байгууллага, хамтын нийгэмлэгээс ямар нэг байдлаар анхаарч туслах тал дээр найдлага байхгүй юу?

-Шууд хэлэхэд манайхан ийм асуудлуудаа олон улсын байгууллагуудад найдаж орхих нь хэрэггүй л юм байгаам даа. Яахав, бид олон улсын байгууллагуудад мэдээлнэ. Тэд асуудлыг авч үзээд зөвлөмж л гаргана. Шаардлагатай бол төлөөлөгч томилж явуулдаг. Ингээд л болоо. Жинхэнэ ард түмэн, жинхэнэ иргэн хүн бол энэ асуудлыг шийдтэл нь, өөрийнхөө амь амьдралыг баталгаатай болтол нь явах ёстой байхгүй юу. Яахав би хүмүүсийг ойлгож л байна. Гэнэтийн дарамтыг үзээд цочирдсон, аль болох хурдан түүнээсээ салахыг хүссэн, тийм л юм болсон. Үүнийг нь эрх баригчид сайн ч ашиглалаа. Гэхдээ хүн бүхэн Зандаахүү шиг өөрийн гэм буруугүйг нотлохоор тэмцээгүйг дутагдал гэж хэлэх л учиртай. Ер нь өөрөө өөрийнхөө төлөө явж чадахгүй байгаа хүмүүсийг яаж ч өмгөөлөөд, хэн ч ирээд өмгөөлж хамгаалаад нэмэргүй шүү дээ. Яахав бид Хүнимй эрхийн байгууллагууд болон Олон улсын байгууллагуудад мэдээлсэн л дээ.

-Тодорхой үр дүн гараагүй юм байна гэж ойлголоо…

-Ний нуугүй хэлэхэд үнэн шударга зүйлийн төлөө тэмцдэг улс орнууд өнөөдөр хэд байгаа билээ? Бодох л хэрэгтэй. Хүний төлөө тусламж үзүүлээд, бусдпын төлөө санаа тавиад өөрийн хүч бололцоо, эрх мэдлээ  ашиглаад явдаг улс орнууд хэд байгаа билээ. Өнөөдөр аль нэг ядуу буурай орны чадваргүй байдлыг, тэдгээрийн иргэдийх нь мэдээлэлгүй, чадваргүй байдлыг нь ашиглаж ашиг хонжоо ольё гэсэн санаа бүхий улс орон хэд байгаа билээ. Ийм байдлаар аль л сул дорой улс орныг сорон мөлжих зорилго агуулж, хил дамнасан үйл ажиллагаа явуулдаг бизнесийн сүлжээ нэгдлүүд маш олон болж байна. Энэ бүхнийг хараад бодоод үзэх юм бол ард түмэн өөрөө тэмцэхгүйгээр ард түмэн өөрсдөө сонор сэрэмжээ дээшлүүлэхгүйгээр, өөрөө өөрсдийгөө хүндэлж үзэхгүйгээр хэзээ ч энэ улс орны байдал өөдлөхгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ бүхний жишээ болгож бид Оюутолгойн жишээг ч ярьж байгаа юм.

-7-р сарын 1-ний үйл явдлаас тусдаа асуудал биш гэж үү?

-Үнэндээ бол тусдаа асуудал биш. Яг Оюутолгойн асуудлаас болж улстөрчид худалдагдсан. Би логикоор нь үйл явдлыг ухаж харахаар яаж ойлгогдож байна вэ гэхээр зүгээр Оюутолгойн гэрээг ашигтай батлуулахын тулд Рио Тинто манай улстөрчдийг худалдаж авсан. Худалдагдсан улстөрчид гэрээг батлуулахын тулд булхайтай сонгууль хийж арлд түмнийг бухимдуулсан. Дараа нь үймээн самуун болсон. Ийм л дүр зураг бууж байна.
Дэлхийн бизнесийн хүчирхэг компанийн сонирхол ийм үймээн самууныг бий болгоход нөлөөсөн нь үнэн. Ганцхан жишээ хэлье. Рио Тинто манайд нэг тэрбум  гаруй ам.долларын хөрөнгө оруулалт аль хэдийнээ хийсэн гэж яриад яваад байсан. Бүр 2008 оны сонгуулийн өмнө шүү дээ. Гэтэл Сангийн яамнаас аудит хийгээд үзэхээр 700 гаруй сая ам.долларын л хөрөнгө оруулалт бодитой хийгдсэн гэсэн дүн гарч байгаа юм.
Энд 350 гаран сая ам.долларын зөрөө гарч байна. Гэтэл хөрөнгө оруулсан тал нь өөрсдийнх нь хөрөнгө оруулалтыг буруу гаргаад байна гэж хэл ам хийхгүй байгаад байдаг. Нөгөө талаас манай улстөрчид болохоор “Та нар ард түмэнд очих ёстой 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг яасан бэ” гэж нэхэхгүй л байгаа юм даа. Энэ чинь сэжигтэй байна. Хэн ч хардана ш дээ. Тэгээд гарсан хуулийг нь харахад манай олон хуулийг зөрччихсөн олон тооны хөнгөлөлтийг эдэлсэн ийм л гэрээ хийгдсэн байгаа юм.


-Нэг хэсэг гадаадынхан л манай улс төрчдийг шахаж шаарддаг гэж бодоод явсан, биш болж л дээ, тэгвэл…

-Үгүй яах вэ, 7-р сарын 1-ний асуудлыг бид 2008 онд нь багтааж олон улсын холбогдох байгууллагуудад, тухайлбал Хүний эрхийн тусгай илтгэгчид өгсөн. Энэ оны сүүлээр Монгол улсын Засгийн газрын төлөөлөл  улс төр,нийгмийн асуудлаархи олон улсын Пактаар хүлээсэн үүргийнхээ дагуу үндэсний тайлангаа тавих юм. Энэ тайлантай холбогдуулж НҮБ-ын хүрээнд байгуулагдсан Хүний эрхийн зөвлөлийн гишүүн 47 орон асуулга  тавина. Бид энэ асуулгатай холбогдуулан саналаа хүргүүлсэн байгаа. Харин ирэх оны 3-р сард Монголын Засгийн Газраас тавьсан илтгэлтэй холбоотойгоор иргэнийн нийгмийн төлөөлөл оролцсон лобби маягийн хэлэлцүүлэг явагдах учиртай. Бид энд бас оролцоно. Зарим хүмүүс үүнийг маань биднийг хошуугаа худалдаж яваад ирлээ л гэдэг юм. Ингэж төслийн хөрөнгө оруулж ирж иддэг гэж муулдаг. Би ингэж муулж байгаа хүмүүсийг бидний шударга тэмцэлд хорссон хүмүүс л хийж байна гэж бодож байгаа. Намайг ч их муулдгийм дөө. Одоо танай сайт дээр гарахаар баахан хүн муулах биз. Гэхдээ энэ бүхэн намайг айлгаж, мохоохгүй. Нэг их сүрхий хүн болсондоо ингэж хэлсэнгүй ээ. Дуу хоолой нь намсчихсан, эрх нь зөрчигдсөн иргэдийнхээ төлөө л явж байна. Тийм байхад энэ байтугай л сүрхий дуугарах хэрэг гардаг юм. Яагаад болохгүй гэж… За,за танай сонинд л уур цухлаа баахан гаргачихлаа даа.

Сонинд биш өөр юманд гэдгийг  хүмүүс ойлгох байлгүй дээ.

Харин тийм, ойлгох байлгүй дээ.

М.НАСТ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

КОНГ-МЕКТЕР MXT-300 МАРКИЙН АЛТ ХАЙГЧ ЭРТНИЙ ЭДЛЭЛ ЗООС ГОЁЛ ГЭСЭН ГУРВАН ПРОГРАММТАЙ АЛТ ИЛЭРҮҮЛЭГЧ ЗАРНА
УТАС 99226786 96675637

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

Уучлаарай талийгаач нарыг танхай хүмүүс байсныг эрхэм та хэрхэн яаж таньж мэдээ вэТэд талбай дээр үймээнд оролцогүй хүмүүс гэдгийг мэддэггүй байж гэнэн дүгнэлт хийхээ больцгоо зүгээр гудамд өөр өөрсдийн замаар явцгааж байсан ОНЦЛОГТОЙ юм шү Хэн нэгний үхлийг дур мэдэн дүгнэх нь хүн таний хувьд ёс бус хүмүүнлэг байдлаас ангид зүйл юм шү Гэхдээ хэн ч гэм буруугийнхаа хариуд хуулиас гадуур буудагдан хороогдох эрхгүй хэн ч энэ ажлыг хуулиас гадуур үйлдэх эрхгүй Хүн таньд үхэл хагацал тохиолдоогүй байгаа бол тэр цагийг дуугүйхэн хүлээж суу Цаг нь болхоор та зовлонг нь ойлгох болно

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

Өмнөх Ерөнхий поркурор Алтанхуяг хүн буудан хороосон хэргийг хэрхэн хуулиас гадуур шийдсэн талаар монголын ард түмэн өнөөдөр эсэргүүцэн хүлээж авч байгаа билээ Илэрхий галт з****г хэрэглэн хомроголон буудан хороосон хэргийг цагдаа аргагүй хамгаалалт хэрэглэн хуулийн дагуу арга хэмжээ авсан мэтээр хуулийг гуйвуулан хамтрагч Нямдорж сайдын үзэмж заавраар эл ялт дүгнэлтийг гаргасан юм Занаагийн хувьд ч мөн хүний зовлонгоор нэр алдар мөнгө зоос олж авах гэж улайран сайн хүний дүр эсгэн байгаа нэгэн Эдгээр хүмүүсийн талаар бид тун удахгүй бүхнийг баримттайгаар илчлэн гаргах юм

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

бид 7сарын 1 ний хэргээр өөрсдөө тодорхой хэмжээний ажил зохион байгуулж байна Өнгөрсөн 7 хоногт Поркурорын ерөнхий газар Ерөнхийлөгч намууд болон бусад холбогдох хүний эрхийн байгууллагуудад бид хандаж өөрсдийн дүгнэлт тайлбараа гаргасанУдахгүй бидний ажил ил гарч өнгөрсөн 2 жилд цуглуулсан баримт материал өнөөгийн улс төрийн байдлаас энэ хэрэгт хандаж буй хандлагуудын талаар ард түмэндээ дэлгэх болно 7сарын 1 ний хэрэг чимээгүй болж дарагдсан юм биш шүү Бид хийх ёстой зүйлээ хийсээр байгаа шүү Бид зовлонг биеэрээ үзэж ах дүүсээ алдаж хилсээр хэлмэгдсэн хүмүсийн хувьд элдэв улс төрчид нэр алдрын хойноос хөөцөлдөж хүний зовлонгоор хөрөнгө мөнгө босгогчидоос ангид байдаг юмБИД УЛС ТӨРӨӨР БУС ХҮНИЙ ЭРХЭЭР ДАГНАН АЖИЛЛАЖ БАЙНА

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

занаа тэргүүтэй зарим хүмүүс өнөөдөр 71 энэ хэргээр дагнан төсөл боловсруулан их хэмжээний мөнгийг хандивийн журмаар авч ашиглаж байна Гэвч энэ ажилд зарцуулж дэвшилтэй арга хэмжээ авсан зүйл алга Зөвхөн ТВ СОНИН ХЭВЛЭЛЭЭР ГАРЧ ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДАН КАРЕР байр сууриа ахиулах ажил л хийж байгаа билээ Энэ асуудлаар очоод уулзахаар доривтой хандлага бидэнд өгдөггүй ярвайж суугаад баас үнэртсэн мэт дүр гаргаад явуулдаг юм шүү Гэвч удахгүй бид өөрсдөө энэ ажлаа дагнан хийхээр болоод байна

Avatar

лю 2010-06-09 202.179.27.141

За нау шие шие

Avatar

Зочин 2010-06-09 182.160.58.121

Тэр хүмүүс цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн бол өөр харин гэмгүй зугтааж явсан хүмүүсийг буудсан нь буруу

Avatar

Дулмаа 2010-06-09 202.179.11.194

Төрийн авсан арга хэмжээ зөвөө харина ийм зүйл зохион байгуулсан хүмүүсийг хайцаалсан нь буруу

Avatar

Дорж 2010-06-09 202.179.11.194

Төр засаг гэж байдаг бол төрийн төмөр нүүр гэж энэ өөр яах гэж

Avatar

Зочин 2010-06-09 83.197.237.23

Buudaj ***h ni zuv geed baigaa novshnuudad genetiin UHEL irne gedgiig medehgui l baihdaa

Avatar

Зочин 2010-06-09 24.82.131.88

Ted yahara gemgui humuus baidgag bilee Buudsan n zov shuu de tanhai humuus arai tsoon bolno

Avatar

Зочин 2010-06-09 24.82.131.88

ter tanhai humuuser mongol uls dutahgui heviin humuus ter shono gertee l baisan shuu de Tor zasgiig daramtalj baigad bugdeeree 50 million togrog avsan arai chdee ted yamar gaviya baiguulsan be

Avatar

Зочин 2010-06-09 24.82.131.88

zerleg tanhai humuusig buudsan n zov shuu de hudlaa omoorch sain hun bolj jujigled yahav de

Avatar

demjigcn 2010-06-09 166.203.16.57

taniig hundelj demjij yavdag shuu bid uneheer ooroo oorsdiinhoo toloo temtseh estoi amjilt husie

Avatar

Zochin 2010-06-09 202.55.191.22

Mongol uls l ene avgaigaar dutaj gene dee Chi tiim shudarga eh oronch ym bol ooriin duugee ard tumnii omno zogsoogood bi ketchup gesen ner hoshgo zuij wisky nuuj oruulj irj tatvaraas bultsan buruug ni huleelgej uls orniig hohirolgui bolguulah heregtei sh dee
Chi bol chadahgui zarsan wiskyniih ni ashgaas hurteed uls ard tumniig hohirooj bgaa humuusiin neg bol chi ooroo gartsaagui mon sh dee Bitgii hudal dur esgesen zaltai avgai

Avatar

çî÷èí 2010-06-09 202.170.81.82

ñàéí ÿðèëöëàãà ºãñºíä áàÿðëàëàà åð íè øóäðàãà ¿ãòýé áàñ ººðèéí ãýñýí ¿çýë áîäîë òîëãîéòîé òóóøòàé àðä÷èëàëä ýëýãòýé çîðèãòîé öººí õ¿íèé íýã ãýæ òàëàðõàæ ÿâäàã íàìààñ áóñ áèå äààæ äýâøñýí ó÷ðààñ õè÷íýýí ¿íýí ãîëòîé ç¿éë ÿðüæ ñíàà äýâø¿¿ëæ ÿâñàí ÷ ãýñýí ñîíãóóëüä àìæèëò îëæ ÷àäààã¿é áîëîâ óó ãýæ áîääîã

Avatar

z 2010-06-09 112.164.74.62

zov zuitei zuil hiij bgaad zanaa tanid bayarlalaa onoogiin toriin archaagyi syl doroi ichguur sonjuurgyi buhniig delgen tavij bgaad dahin bayarlalaa ta b** shantraarai enh tsagt gem zemgyi 5 irgenee buudaad alchihdag tor shuu dee

Avatar

Зочин 2010-06-09 202.179.23.137

Магнай батзандан элбэгдорж энэ хөтөлж гарсан хүмүүс дуугарах дуу байхгүй болжээ энэ талаар хөөрөгч нар золиос болоод турхирагч нар аврагдаад үлдэв үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийнхан зүхэгдээд байна цагдаагийнхан жагсаалд уриалаагүй тэд чулуу шидээгүй шатаагаагүй гэтэл тэднийг буруутан болгох нь бүр жирийн иргэн намайг бухимдуулж байнатэд үүргээ л нэр төртэй биелүүлсэн

Avatar

Зочин 2010-06-09 83.197.237.23

Olon huniig sanaataigaar alsan hergiig heregsehgui bolgono gedeg bol Mongoliin toriin gutamshig Ard tumen dahiad bosoh heregtei

Avatar

Зочин 2010-06-09 193.6.218.9

Yag uneniig l Zaya yarij

Avatar

mash sain 2010-06-09 202.70.42.202

Yag uneniig helj baina Gemgui humuusigg araas ny huuj baigaad buudsan baihad yagaad hen ch duugarch chadahgui dumbiigeed baigaa um be Ter Solongo gej oi gutmaar amitan tusviin mongonoos tsalin avch baihaasaa ichij uheesei SBayriin daalgavraar songuul budluulsan jagsaaliig uimeen bolgoj turhirsan Bayriin gar holnuud odoo ichij uheesei

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

шал х***а царайтай

Avatar

Ñàðàí 2010-06-09 202.126.91.35

Çàíàà áîë õóâèéí çîõèîí áàéãóóëàëò ñàéòàé àðõè òàìõè õýðýãëýäýããóé
Õóâèéí àìáèö õèéæ õºöºëääºãã¿é Ìîíãîë áàéãàà öººõºí äýã æóðàìòàé áóñãóé÷¿¿äèéí íýã ø¿¿ äýý 1990 îíîîñ àðä÷èàëàëä ¿íýí÷ ¿ëäñýí õ¿í ø¿¿

Avatar

Зочин 2010-06-09 124.158.125.121

Zanaa avgai yum yumand oroltseohoo bolioch ichmeer gahai nuurt Chi ter Magnai Batzandan Enhbat naraasaa hariugaa av daaJungaa emee

Avatar

zochin 2010-06-09 182.160.8.118

Een ynen shyyy Eldeb yum bicheed baigaa hymyysiin yg hudal shyy

Avatar

zochin 2010-06-09 182.160.8.118

Een ynen shyyy Eldeb yum bicheed baigaa hymyysiin yg hudal shyy

Avatar

zochin 2010-06-09 182.160.8.118

Een ynen shyyy Eldeb yum bicheed baigaa hymyysiin yg hudal shyy

Avatar

Зочин 2010-06-09 202.126.91.251

энэ хүний үнэн шүү хотын төв хэсэг бүгд шатаад энэ муу хэлүүлээд зодуулан байж ийм байдалтай авч үлдсэн нь үр дүн дээ нэг тийш туулширахаа боль доо нэг муу хүнийг дагаад муу муухай юм ярьж хөгжөөд байх юм

Avatar

шударга л байя даа 2010-06-09 202.126.91.251

Энэ дээрэм тонуул хийж зохион байгуулаж байгаа хүмүүсийг монгол улсын төрийг хууль бусаар авч биднийг монголчуудын тусгаар тогтнолыг байхгүй болгох алхам хийж байхад нь харин хэн нэг шударга хүн үүнийг зогсоосонд талархаж байна тэр хүмүүс ил гараад ирвэл шагнах хэрэгтэй юмта бүхэн гадаадын маш олон оронд манайхаас маш хүнд байдалтай хохиролтой олон хүний амь нас хохирч олон сар үргэлжилэж байгааг харьцуулан хар даа энэ байдалаас хоолоо олж идэх нэр төр хөөцөлдөх янз бүрийн н**ш байх юм

Avatar

монгол хүү 2010-06-09 202.126.91.251

х***а Занаа битгий х** нутагтаа очиж ярь энэ хүнийг битгий давраагаад байл даа хүмүүсээ нэгэл их том жужаа
ярих юм

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

Занаа Чи больж үзЧамаар монголчууд дутаагүйЧи тэр ӨвөрмонголХятаддаа л очиж хүний эрхийн төлөө тэмцТэнд чиний орон зай үнэхээр байгааУлаанбаатарчууд чамайг хэтэрхий сайн мэднэЧамайг хэн ч хүндэлдгүйҮүнийгээ чи мэддэггүй юм шиг байгаа юмЧи жирийн иргэдээс үнэндээ маш хол хөндий хүн шүү дээЗүгээр л улс төр хийжнэр төр хөөцөлдаж явааг бүгд мэднэЧам шиг боловсрол муутай авгай монголчуудын толгойг эргүүлдгүй юм

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

Занаа Чи больж үзЧамаар монголчууд дутаагүйЧи тэр ӨвөрмонголХятаддаа л очиж хүний эрхийн төлөө тэмцТэнд чиний орон зай үнэхээр байгааУлаанбаатарчууд чамайг хэтэрхий сайн мэднэЧамайг хэн ч хүндэлдгүйҮүнийгээ чи мэддэггүй юм шиг байгаа юмЧи жирийн иргэдээс үнэндээ маш хол хөндий хүн шүү дээЗүгээр л улс төр хийжнэр төр хөөцөлдаж явааг бүгд мэднэЧам шиг боловсрол муутай авгай монголчуудын толгойг эргүүлдгүй юм

Avatar

Зочин 2010-06-09 203.91.117.3

Занаа Чи больж үзЧамаар монголчууд дутаагүйЧи тэр ӨвөрмонголХятаддаа л очиж хүний эрхийн төлөө тэмцТэнд чиний орон зай үнэхээр байгааУлаанбаатарчууд чамайг хэтэрхий сайн мэднэЧамайг хэн ч хүндэлдгүйҮүнийгээ чи мэддэггүй юм шиг байгаа юмЧи жирийн иргэдээс үнэндээ маш хол хөндий хүн шүү дээЗүгээр л улс төр хийжнэр төр хөөцөлдаж явааг бүгд мэднэЧам шиг боловсрол муутай авгай монголчуудын толгойг эргүүлдгүй юм

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Zanaa Ta asuultaa Elbegdorjoos asuuh heregtei Hergiin gol ezen n Elbegdorj Batzandan Magnaig ch ter AN-daa avch iveel doroo hamgaalsaar yavaa

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Жорж Чалмeрс 20 сая хулгайлаад гарчихсан гээ биз дээ Алуурчид аль хэдийн хилийн дээс алхсан Зоригийн а******н ч мөн адил

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Саяхан 5 сард BBC-р Узбэкистанд 2005 онд өнгөт хувьсгал гарахад оролцсон залуу эхнэртэйгээ гадагш гарчихсан ярилцлага өгч байгаа нэвтрүүлэг гарсан Эхнэр нь энд бидэнд мөнгө байна сайхан идэх юм байна хүссэнээ дэлгүүрээс авч чадна бүх юм байна даан ч хүүхдүүд маань л Узбeкистандаа үлдсэн тэднийгээ авч чадахгүй байгаа гэж ярьж байсан Буудсан хүмүүс бас л Гадаадад гарчихсан Гадныхнаас авсан мөнгөөрөө сайхан амьдраад л явж байгаа биз

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

aluurchdiig olohgui l bolov uu hun buudahaas umnu Magnai Batzandan gesen gollon toglogchid hayad yavchihsan baisan gedeg chin ted ertnees medeeleltei baisan gesen ug Buudsan humuus Gadniihnaas uchnuun mungu avaad Gadaadad garchihsan baigaa

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Энэ авгай аргагүй ардаа Хятад гэдэг аймаар их мөнгө төлдөг эх орон нь байна Үс зүс байтугай их мөнгө х***а нараасаа авч Монголд өдөөн хатгах нийгэмд тогтворгүй байдал үүсгэж Гадны хөрөнгө оруулалтыг Монголоос зайлуулах гэсэн ажил хийж яваа хүн шүү дээ

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Zanaa hunii nutagt amidarch baij muruuruu baihad yana aa

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

х***а нар ч тогтоосон дэглэм нь нурчих гээд сандарч байх шив дээ Да Ганболд Энхсайхан Очирбат ашгүй нэг юм нүүрээ ил гаргасан Уянга Занаа мэтийн жижиг жараахайнууд мөн адил Элбэг ч яах вэ ичих биш шууд х***а ахаа дуудсан Вэн ах нь ирээд Монголоос уран төмөр зам салгах гэж дарамталж байгаад явсан даа Нарийн төмөр зам дээр х***а нар тодорсоон

Avatar

Иргэн 2010-06-09 180.149.80.133

Алуурчдыг заавал олох хэрэгтэй тогтоочихсон нэг нэгнээ шантаажилж байгаа биз дээ Манай ичих нуургуй УИХ ЗГ-ын луйварчид алуулсан 5 иргэндээ хошоо босгож чадаагуй байхад ХУ намын байр бур сайжраад баригдаад дуусаж байгаа шуу Монгол улсыг Монхийн а******н Хулгайчдын НАМ МАХНудирдаж байхад юу ч илрэхгуй Õýçýý íýãýí öàãò ¿íýí ÿëнаа заавал ялна

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Хүн буудсан хүмүүс нь зориуд хөлсөлж авсан цагдаатай ямар ч холбоогүй хүмүүс гэж Гадны бүх хэвлэлүүд биoиж байна лээ шүү шалгаад үзээрэй Элбэгдөрж Занаа Батзандан Магнай Уянга гэж хүмүүс Монголчуудын цусанд ханахгүй Хүний хүмүүс х***а нар Тэдэнд Монголын галарeй шатаж байна уу Монгол хүн үхэж байна уу хамаагүй харин ч сайн л юм болно

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

7 сарын 1-ний хэргийг Гадны Тагнуулынхан удирдаж явуулсан Оросууд Элбэгдoржийг зохион байгуулсан ард нь Амэрикүүд байгаа гэж бичээд байсан Одоо болохоор Хятaдын талын хүн байна гэж Гадныхан бичээд байгаа Сая Экспo үзэх хэрэг Элбэгт байсан ч юм уу Хятадуудтай уулзах гэж л явсан юм биш үү Төмөр замын зүтгүүр үзээд л яваад байсан

Avatar

tur 2010-06-09 202.179.11.94

Tand amjilt husii ta shuu

Avatar

авгайчуудад 2010-06-09 202.131.226.194

Өнөөдөр манай авгайчуудын хэд нь энэ эмэгтэй шиг ажил амьдарлаа зохицуулаад үс зүсээ арчилж өмссөн зүүснээ зохицуулах чадвар соёлтой билээ дээ Ховор эмэгтэй шүү Танд талархаж байна

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Уянга нь ТВ-р Хөшөөт Тамсагын төлөө Бид нар тэмцэхгүй бид нарт ямар ч хамаагүй гэж ярьж байна лээ шүү Очирбат Элбэгдөрж ДаГанболдыг хамгаалаад баахан л бухимдаад байсан ш тээ

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Занаа цэвэр Хятад гэрт нь орж байсан янзын хоолтой айл Аягүй айхтар цаашаа санаатай Хятад гайгүй болоод ирсэн эдний хүүхдүүдийн санаа ил гарсан Монголчуудтай их л басамжлангуй харьцдаг болсон доо

Avatar

Зочин 2010-06-09 203.169.50.100

ha ha yaga z**l daa gene shuu goe helhiimdaa

Avatar

Занааг дэмжинэ 2010-06-09 202.131.226.194

Занаа хятадын э****з байсан бол ийм юм ярьж явахгүй байхаа Зөв үнэн юм ярьж л байвал харын э****з ч байсан ядаг юм

Avatar

Занаад баярлав 2010-06-09 202.131.226.194

Занаа маш зөв ярьж байна Олон зүйл дээр санал нэг байна Биеэ хамгаалах ямарч боломжгүй з****г барьж эсэргүүцээгүй иргэдийг хөөж буудаж алсан байхад хар үст Дэмбэрэлээс эхлээд Нямдорж Хүрэлсүх Тэрбишдавга Арвин мэт шатсан байшингаа хараад сэтгэл нь хямарч зүрх нь шархалж хэлэх үгээ олж ядаж явахад энэ хүн харин юу нь яагаад бидэнд илүү үнэтэй вэ гэдгийг шударгаар эрүүл ухаанаар энгийн бөгөөд ойлгомжтой яриад л байгааг бид дэмжиж бахархах ёстой биз дээ

Avatar

Boldoo 2010-06-09 219.241.31.58

Zanaa egchee sain temtseerei7 sariin 1 nii hergiig sohohoor booj uheh shahsan ulsuud zondoo baina shuuene yug heleed baigaa ni oilgomjtoi baina Ene hergiig sohoj yarsan hun ruu oluulaa nohoi shig boorlood dairah yumaayamar zebuun aimaar ulsuud be Ard tumen yalnaaaaaaaa

Avatar

e****z n**** 2010-06-09 202.70.36.227

Zanaa chi Mongolchuudiin dund yas hayhaa bolioOros or China daa och

Avatar

Buuduulsan tarvaga hurtel 2010-06-09 202.55.182.10

Buudah hiigeed buuduulahaa gej Buuduulsan tarvaga hurtel buuduulsan ezentei baidgiin

Avatar

ganaa 2010-06-09 124.158.78.106

Òàíûã äýìæäýã ø¿¿ ¯íýí ¿ã õýëñýí õ¿íä ¿õýð ºøººòýé ãýã÷ýýð Òàíä ºøèðõºæ áàéãàà õ¿ì¿¿ñ áîë íî-òîé ëóéâáàð÷èä áàéõã¿é þó Áèòãèé òîîãîîðîé Õýçýý íýãýí öàãò ¿íýí ÿëàõ áàéëã¿é äýý Òàíû àæèëä àìæèëò õ¿ñýåÌàíàé óëñàä ¿íýí ¿ã õýëæ ¿íýíèé òºëºº òýìöäýã òàí øèã õ¿ì¿¿ñ èõ õýðýãòýé ø¿¿Áèòãèé øàíòðààðàé

Avatar

Зочин 2010-06-09 182.160.6.157

10000 avmaar bn yy wwwtviexpresscom orood uzeerei steppnomads88

Avatar

UB 2010-06-09 202.179.27.95

оросжсон хятад авгай та солиорохоо хэзээ болих юм бэ Өөрийг нь хэн ч тоохгүй байхад битгий түмний хооронд яс хаяж хэрүүл өдөөд байтэнэг хөгшин шулам баба яга зайлцан бай даа

Avatar

bitgii shantaraarai 2010-06-09 96.255.179.229

taniig hundetgen demjigch olon humuusiin neg

Avatar

irgen 2010-06-09 202.131.6.26

7 r sariin 1 ni hereg oilgomjtoiodoo bur kompanii zahiral toriin tsagdaa ruu 14 udaa buudaj bhad bas tegeed mungu uguud garch bhad yu yrina be

Avatar

irgen 2010-06-09 202.131.6.26

7 r sariin 1 ni hereg oilgomjtoiodoo bur kompanii zahiral toriin tsagdaa ruu 14 udaa buudaj bhad bas tegeed mungu uguud garch bhad yu yrina be

Avatar

GAMBAA 2010-06-09 202.72.241.131

NEGENT ORSHOOLOOR SHIIDCHIKHSEN ASUUDLIIG ODOO YRIAD BAIMAARGUI BAINA ZANAA GUA

Avatar

batjargal.O 2010-06-09 180.235.166.158

taniig demjij bnaa tanid sain saihan buhniig hyseishudarga es mandan badrag

Avatar

b. 2010-06-09 202.55.191.22

zanaa egchee ta shuumash zuv ym bichsen bnmongol hun bur iim shudarga baij chadahgui bga n haramsaltaieh orond maani huurmag shudarga bus yavdal ih bga uchras hugjil melhiin hurdaar yavj bn7-1-ni asuudal yu bolj zamharch bga bileeend bichsen bol bugd unenirgen bur ardchilaltaihuulia deedelsenbieluuldeg tiim gazart ajillaj amidrah erhtei shu dee zandaahuu chi temtsle dundas n b** hayaraiunen yaldag gedgig haruulahig hicheegereizanaa egche tanig demjdeg shuuihin gishud iimerhuu humuustei bol sain baihsanbid nar buruu hunee songood bngol n zuv songolt

Avatar

Зочин 2010-06-09 202.55.191.22

ene avgai odoo bolimoor ymaa

Avatar

!!!! 2010-06-09 183.81.169.2

за за одоо больж үз Монголд Хятадын тагнуулын хүчин сайн ажиллаж байгааг Бүгд мэднэ 7 сарын 1-нийг ч Гадныхан зохион байгуулсан гэдэг тодорхой болсон гадны бүх хэвлэлүүд бичдэгээ бичээд ярьдгаа яриад өнгөрсөн

Avatar

XXXMAN 2010-06-09 180.149.64.203

7 сарын 1-нд юу болсон бэ гэхээр эхлээд зохион байгуулалттай цуглаан хийсэн байх Залуучууд ч сонгуулийн үр дүнд үнэхээр дургүй хүрсэн учраас очсон байх Дараа нь уг цуглаан эмх замбараагүй болж архи согтууруулах ундааг дэлгүүрээс тонож замбараагүй хэрэглэсэн Дараа нь УБ хотод байсан ажилгүй хог шаарууд тал бүрээс цуглаж эхэлсэн Ингээ л согтуу хогийн гарууд тоглож эхэлсэн ш д Тонож дээрэмдэхийг тэр хогийн гарууд л хийсэн Тийм үймээнээр тэд нар хийдгээ л хийсэн Харин шийтгэхийн хувьд тэд нарыг л шийтгэх хэрэгтэй байсан Орой 9 цагаас хойш үндсэндээ ямар ч зохион байгуулалтгүй бужигнаан болж цагдаа нар зодуулж гэмтсэндээ уурлан онцгой байдлын үеэр хаа хамаагүй таарсан болгоноо барьж зодож баривчилсан Мөн зүгээр гудамжаар явж байсан хүмүүсийг уурандаа намнаж эхэлсэн байх Ийм л юм болоо биз дээ Тэр хүн буудсан хүмүүс уурын мунхаг дээр нь уулаасаа байгалаасаа заяасан дээрэнгүй зангаараа зугтаж явсан хүмүүсийг буудсан байдаг Ер нь цагдаагаас гадна хуу намын чонын анд хөөцөлддөг асман залуучууд

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

хи хи хи өнөөдөр нэг ийм асуудлыг Улсын Ерөнхий Прокурорт тавих гээд байж байна гэнэ ээ 7 сарын 1-ний ард Элбэгдoрж байсан нь хэнд ч тодорхой Элбэг eрөнхий прокуророор өөрийн хүнээ Дорлигжавыг томилсон байх аа АНАТХ Батзандан Магнай Занаа авгай нар Хятад уруугаа харьцгаавал дээр дээ Элбэгээг Хятадын талын хүн гэдгийг Дэлхийгээр нэг сонингууд бичиж байна цаана чинь тэгээд ч танай АНАТх-ны хөдөлгөөнийг Хятадын том сонингуудаас бусад нь тоогоогүй

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Тэрнээс ханзлаад хуваачихсан гэнэ ээ Ханз Бид мэдэхгүй Та Хужаадаа хариад л ярь

Avatar

? 2010-06-09 183.81.169.2

ха ха ха х***а авгай Улс үймүүлэхээ больж үз Буудсан уу гэж асууж байгаад х***а нараа барьж өгөв дөө Бакиeвийн хүү Киргиздээ үймээн дэгдээх гэж 100 хүн хөлсөлж авсан уу гэж утсаар ярьж байсан нь нeтээр цацагдаад удаж байна Цагдаа хувцастай хөндлөнгийн хүмүүс орсон нь тодорхой Цаашдаа Элбэгээгээс сайн тодруулж асуувал яасан юм бэ

Avatar

XXXMAN 2010-06-09 180.149.64.203

Би бол харин энэ хүнийг хүндэтгэдэг юм шүү Ер нь монголд хүн шиг амьдрахыг хүсэж байгаа нийт массаас арай өөр сэтгэлгээтэй хүмүүс энэ нийгмийн балиар явдлуудад үнэхээр стрессдэж байгаа Ийм хүмүүсийн нэг хэсэг нь гадаадад амьдарч байна Нэг хэсэг нь бухимдаад явж байна Занаа гуай бол маш зөв юм яридаг хүн Хэдийгээр би энэ хүнтэй уулзаж байгаагүй ч гэсэн хийж байгаа ажлыг нь хүндэтгэж байна Амжилт хүсье

Avatar

zanaa 2010-06-09 202.131.247.170

gutsooo g*** za

Avatar

zochin 2010-06-09 202.179.13.170

Энэ х****л хийсэн хүн чөтгөр лүүгээ тонилогтүй натоманигза чи ингээд хариугаа уншаад сууЭнэ занаа гэдэг эмэгтэй үнэхээр одоогийн төр засгийн үйл ажиллагааны мөн чанарыг гаргаж хэллээҮнэхээр бие биетэйгээ холбогдоодсүлбэгдээд ямар ч гарцгүй ард олныг луйвардаад л гадны авилгачидтай хамтраад л орон нутгийг минь эзгүй болгоод өөрсдөө үр удмаараа гадаадад дүрвэх гэсэн санаатай амьтад шүү дээТа нөхөд минь үүнийг л анхааралдаа аваарайЧингисийн Монгол байсан байх ч болноИнгэж л түмэнд нүдийг нь нээж тэдний төлөө өөрийгөө золиослох хүмүүсийн тэмцэл бидэнд хэрэгтэйНомин талстын клипыг үзээрэй эхнэрээ төрөөд баяр хүргэхээр эргэлт оруулахаар явж байсан залуугийн хажуугаар зугтаж явсан гэмгүй залуу өнгөрөхөд бууны сум хоёуланг нь нэвт оноод алдаг шүү дээИйм л үйл ажиллагаа ялангуяа МАХН-ын илжирсэн сэтгэгдэлтэй зарим хүмүүс хийгээд байгаа юмНямдоржУлаанГанди ДэмбрэлТэрбишдагва гэх мэтээр цувранааТэрбишдагва биднийг зүгээр л НӨХДҮҮДгэж хэлчихээд өө тийм ард түмэн гэж залруулсан шүүЦаанаа бол НОХДУ

Avatar

Yambii avgai 2010-06-09 192.218.116.10

Yambii avgai chamd hamaagui Hudlaa shaaj Mongoliin turd shurgah geeyu butehgui heden uvguntiin hiih ajilgui garduud gemt hereg hiisniig l zogsooson yum bgaaz Harin ch chi dahij tiim yum hiilgeh geed zutgeed bgaam uu

Avatar

Зочин 2010-06-09 202.72.246.130

Наст Занаа та 2 одоо боллоош дээ 2 жил л 5 хүний амиар сонин хэвлэлээр шоудаж хоногийн хоолоо залгалаа Одоо болно Үнэхээр эх оронч шударга иргэд байсан бол онц байдал зарлаад байхад шөнийн 00 цагаас хойш гудамжаар компьютер үүрч яваад буудуулахгүй л байсан байх

Avatar

Зочин 2010-06-09 58.167.228.60

Ene emegtei zov yum yarisan bn Zorigtoi hun bn

Avatar

Муулж бичсэн хог шааруудад 2010-06-09 203.91.117.3

та нар интернетийн араас нүүрээ нууж хүн доромжлохоос өөр эх орныхоо төлөө юу хийсэн юм Иргэдийнхээ эрхийг хамгаалж ил гарч үгээ хэлэх нь битгий хэл дарангуйлагч даргынхаа дор гутлын улийг нь долоож явдаг бялдууч нар ийм юм бичдэг юм Та нарынхаар бол Итали Киргизийн ард түмэн та нараас дор юм уу Эрхээ хамгаалах нь битгий хэл эх хэлээрээ тэгш ярьж чадахгүй мал байгаа даа Тийм мундаг юм бол ил гарч нэрээ хэлээд хэвлэлийн хурал хийлгээч малуудаа

Avatar

Zov 2010-06-09 202.126.91.76

Zagtaa elbegdorj Batuul iimerhuu um yarij yavj bayjin neg ni baatar nogoo ni erenhiilogch boloo bizdee ene hun zov yariad bai

Avatar

Hottie 2010-06-09 220.111.94.123

Zanaa egch eeTaniig humuus muuldaggui shdeeHarin ch tand talarhaj magtdag shuu Zanaa egch eeTand sain saihan buhniig husye

Avatar

Зочин 2010-06-09 202.179.19.4

энэ занаа гэдэг яасан хэрэгт дуртай монголыг гадагш нь яасан матах сонирхолтой эх оронч вэ тэр 7 сарын нэгэн гэдэг чинь танхай этгээдүүдийн эмх замбараагүй төрийн эсрэг хандсан халдлага Тэр толгойлогчид нь тодорхой юмыг дахиад л байцааж ялыг үүрлэх асуудал Өөр юу байна Хэн тэднийг талбайд эх орны хоймор очиж үймээн самуун тарьж төрийн цагдаагийн эсрэг төрийн эсрэг элдэв үйлдэл хий гэсэн юм бэ Тэмцлийн тэр олон хэлбэрээс сонгосон нь шатаах чулуу шидэх энэ нь ардчилалд суралцсаны гавьяа юу тэнд ер нь очсон улсуудын ихэнхи нь сэтгэц нь зүгээр биш хүмүүс байсан юм биш үү тэр телевизээр харж байхад эрүүл биш үйлдэл хийж харагдаад байсан цагдаа руу чулуу шидэх чинь хууль зөрчөөгүй үйлдэл гэж үү занаа гуай сүйтгэлийг нь энэ цуглаанд оролцогчид толгойлогчид турхирагчидаар гаргуулах хөдөлгөөн байгуулдаг юм билүү төртэй байхын учир утга юу юм бол Төрийн эсрэг босогчдыг төр хатуу цээрлэл үзүүлэх нь зөв

Avatar

Зочин 2010-06-09 202.179.19.4

энэ занаа гэдэг яасан хэрэгт дуртай монголыг гадагш нь яасан матах сонирхолтой эх оронч вэ тэр 7 сарын нэгэн гэдэг чинь танхай этгээдүүдийн эмх замбараагүй төрийн эсрэг хандсан халдлага Тэр толгойлогчид нь тодорхой юмыг дахиад л байцааж ялыг үүрлэх асуудал Өөр юу байна Хэн тэднийг талбайд эх орны хоймор очиж үймээн самуун тарьж төрийн цагдаагийн эсрэг төрийн эсрэг элдэв үйлдэл хий гэсэн юм бэ Тэмцлийн тэр олон хэлбэрээс сонгосон нь шатаах чулуу шидэх энэ нь ардчилалд суралцсаны гавьяа юу тэнд ер нь очсон улсуудын ихэнхи нь сэтгэц нь зүгээр биш хүмүүс байсан юм биш үү тэр телевизээр харж байхад эрүүл биш үйлдэл хийж харагдаад байсан цагдаа руу чулуу шидэх чинь хууль зөрчөөгүй үйлдэл гэж үү занаа гуай сүйтгэлийг нь энэ цуглаанд оролцогчид толгойлогчид турхирагчидаар гаргуулах хөдөлгөөн байгуулдаг юм билүү төртэй байхын учир утга юу юм бол Төрийн эсрэг босогчдыг төр хатуу цээрлэл үзүүлэх нь зөв

Avatar

Зочин 2010-06-09 202.70.36.99

Ene avgai hudlaa dandaa show hiij yavah yumaa

Avatar

Fuck u 2010-06-09 202.70.36.227

Oros Hyatadiin e****z baliar avgai chi hol ochij hutsaach ee

Avatar

Ganaa 2010-06-09 203.91.117.3

Taniar baharhaj yavdag shuu Ene olon jiliin tursh ooriin uzel bodoldoo unench irgen bidnii erhiig hamgaalah geed yavdagt tani
Ta bitgii shantraarai Ene toriin alban haagchid irgen hunii erkhiig ogt toomsorlohgui bolson Toriin erh medliig huviin zorilgodoo ashiglan irgediig daramtalj bna gehdee Mongol eh orond mini shudraga yos diilj uur tsaina gedegt itgedeg ta shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж