Даян аварга Г.Өсөхбаяр тахимаа өглөө

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Даян аварга Г.Өсөхбаяр тахимаа өглөө

Даян аварга Г.Өсөхбаяр үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын начин цолны болзол шинээр хангасан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаярт тахимаа өгч, амжилт хүслээ. Булган аймгийн Сайхан сумын харьяат Н.Түвшинбаяр ийнхүү өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр хоёрын даваанд улсын цолд ойрхон бөхчүүдийн нэг гэгдэж байсан,
Баянхонгор аймгийн хүчит арслан Д.Энхбаатар, гурвын даваанд улсын харцага Г.Ганхуяг, дөрвийн даваанд улсын заан
М.Өсөхбаярыг давж, улмаар улсын гарьд Д.Рагчааг давснаар улсын начин цолны болзол хангаад байсан юм.

Д.ЖАРГАЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж