Тус хамтлаг өнөөдөр Улаан-Үдийн Дуурь бүжгийн театрт Чингис хааны үндэслэн байгуулсан Агуу их эзэнт улсын анхны сүлд дуу гэгдэх дууг дуулна.
Уг сүлд дууг “Эртний сайхан” гэж нэрлэдэг байна. Нэгэн хувилбараар, уг дууг агуу жанжныг нас барсны дараа зохиосон хамгийн эртний уртын дуу гэдэг ажээ. “Эртний сайхан” дууг XIII зуунаас эхлэн чухал баяр цэнгэл дээр дуулдаг байсан гэнэ. Улс орны өндөр тушаалтнууд солигдох үеэр тэр дуу дуулагддаг байжээ.
Энэ дууг дуулах мөн Чингис хаан нэрийг хэлэхийг хориглосон хүнд үеийг монголууд туулсан юм. Ардчилсан өөрчлөлт гарсан 1990 оноос “Эртний сайхан” дахиад чөлөөт Монголд дуулагдаж эхэлжээ. Долдугаар сарын 12-ны орой Олон улсын хөгжмийн тавдугаар наадмын үзэгчид хөөмийн янз бүрийн хувилбаруудыг сонирхож, “Жонон хар морины явдал”, “Үүлэн бор” гэсэн зохиомжуудыг морин хуурч Б.Цогтбаатар М.Алтанбат нар үзүүлэх аж.
Уртын дууч Б.Билгүүн, Б.Цолмонбаяр, Ц.Гантуяа, Л.Сүхбаатар, Г.Батцэцэг, Э.Төрмандах, Я.Цэвэлсүрэн, Д.Надмид, Л.Баяр-Эрдэнэ нар үзэгчдэд “Зээргэнтийн шил”, “Уяхан замбуу тивийн наран”, “Сэрүүн сайхан хангай”, “Алиа саарал”, “Бор тойронгийн бялзуухай”, “Дөрвөн настай халиун”, “Алтан шаргал морь”, “Дэлтэй цэнхэр”, “Дөрвөн цаг” зэрэг дуунуудыг дуулна гэж Буриад улсын Соёлын яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.