Япон аюулгүй байдлынхаа төлөө түгшиж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Япон аюулгүй байдлынхаа төлөө түгшиж байна

Наран ургах орны аюулгүй байдал сүүлийн үед Хятадын түрэмгий бодлого, Хойд Солонгосын зүгээс гарч байгаа байнгын аюул занал зэргээс муудсан гэж тус орны Батлан хамгаалах яам мэдээлэв.

Энэ талаар БХЯ-ны албан ёсны илтгэлд өгүүлсэн байна. Хятадыг газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаарх олон улсын хэм хэмжээг аль эртнээс зөрчин Японы талд албан ёсоор байдаг газар нутгийг өөрийнх гэж зарлаж байна гэж Японы тал буруутгав.

Хүчин төгөлдөр хоригийг үл тоон Пхеньян баллистик пуужингийнхаа туршилтыг үргэлжлүүлэн тэр пуужингуудаар Японд довтолгоон хийнэ гэж нэг биш удаа Хойд Солонгос занал хийж буйг уг илтгэлд тэмдэглэсэн байна.

Энэ жилд Японы улс төрийн удирдлага сүүлийн 11 жилийн дотор анх удаа цэргийн зардлаа нэмсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж