Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам, өнөө жилийн үндэсний их баяр наадмаас анхны начин төрлөө. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын арслан Б.Ганбатаар тав давж, улсын начин цолны болзол хангалаа. Мөн тавын даваанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчааг давж, начин цолны болзол хангав. Түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж, начин цолны болзол хангалаа.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Д.ЖАРГАЛ