Н.Түвшинбаяр тав давлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Тулгар
төрийн 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92
жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа
үргэлжилж байна.

Олимпийн их наадмаас алт, мөнгөн медаль хүртэж
монгол түмнээ баярлуулсан Хөдөлмөрийн баатар, аймгийн арслан
Н.Түвшинбаяр тавын даваанд улсын гарьд Д.Рагчаагаар улсын начны болзлыг хангалаа.

Oлимпийн
аварга маань хоёрын даваанд улсын цолонд ойрхон бөхчүүдийн нэг
Баянхонгор аймгийн хүчит арслан Д.Энхбаатар, гурвын даваанд улсын харцага Г.Ганхуяг, дөрөвт улсын заан
М.Өсөхбаярыг даваад байсан бол тавд улсын гарьд Д.Рагчааг давснаар улсын начны болзлыг хангалаа.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж