Тавын давааны ам авсан байдал

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэлж, засуулууд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяа Улсын аварга Г.Өсөхбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяа Улсын аварга С.Мөнхбат нарын цолыг дуудаж байна.

Начин төрөх даваанд буюу энэ даваанд улсын цолны төлөө таван аймгийн арслан цолтой бөх үлдэж, улсын цолны төлөө барилдахаар болоод байна.

Тодруулбал,
Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, аймгийн арслан Л.Цэрэндорж, Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн арслан Т.Баасанхүү, Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн арслан Н.Түвшинбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, аймгийн арслан Э.Оюунболд Увс аймгийн уугуул, аймгийн арслан Н.Батсуурь нар юм.

Ингээд тавын даваанд бөхчүүдийн ам авсан байдлыг толилуулъя.

1. Г.Өсөхбаяр даян.ав – М.Цанлиг у.н
2. С.Мөнхбат у.ав – Н.Батзаяа у.н
3. Б.Ганбат у.а – Т.Баасанхүү а.а
4. Х.Мөнхбаатар у.а – Ш.Жаргалсайхан у.н
5. Г.Эрхэмбаяр у.а – Б.Соронзонболд у.з
6. Д.Азжаргал у.а – А.Цацабшир у.х
7. Д.Рагчаа у.г – Н.Түвшинбаяр а.а
8. И.Доржсамбуу у.г – Э.Оюунболд а.а
9. Ж.Бат-Эрдэнэ у.г – Л.Цэрэнтогтох а.а
10. Б.Сайнбаяр у.з – С.Батсуурь у.н
11. Т.Санчир у.з – Л.Пүрэвжав у.х
12. Ч.Санжаадамба у.з – Ч.Баянмөнх у.н

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж