Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Дааганы уралдаанд 229 хурдан буян бүртгүүлж, 166 хурдан даага гарааны зурхайгаас эргэсэн байна.
1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалангийн хул даага түрүүлжээ. Хул даагыг 1255 дугаартай 9 настай Мөнхбатын Оюунгэрэл охин унаж түрүү магнайд хурдлуулсан байна.
2. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Жаргалсайханы Энхболдын сартай зээрд даагыг 51 дугаартай 13 настай Мандахын Төгөлдөр хүү унаж, аман хүзүүнд хурдлуулжээ.
3. Төв аймгийн Зуунмод сумын уугуул Самбуугийн Батдоржийн хул даагыг 855 дугаартай 12 настай Мөнгөний Чинбаяр хүү унаж айргийн гуравт хурдлуулсан байна.
4. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнхийн сартай хүрэн даагыг 40 дугаартай 16 настай Хүсэлбаатарын Сүхболд хүү унаж, айргийн дөрөвт хурдлуулжээ.
5. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын сартай зээрд даага айргийн тавд хурдалжээ. Сартай зээрд даагыг 1220 дугаартай 8 настай Сүхбаярын Баасанхүү унаж хурдлуулжээ.
6. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Ухны Эрдэнэбилэгийн хүрэн даага
7. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул З.Цэнд-Аюушийн хээр даага
8. Ховд аймгийн Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэхийн бор даага
9. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтавын хул даага
10. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гэзгээгийн Батбаатарын хээр даага тус тус хурдалжээ.
Эх сурвалж: www.todmagnai.mn