Тавантолгойн галт тэрэг хөдөллөө | News.MN

Тавантолгойн галт тэрэг хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Тавантолгойн галт тэрэг хөдөллөө

Рояльтийн хуулийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Түүний эхнийх нь Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын тухай буюу Рояльтийн хуулийн төсөл байв. Сангийн сайд С.Баярцогтын танилцуулснаар гадаад орнуудад энэ хуулийг 0-10 хүртлэх хувиар шатлалтай ногдуулдаг аж.Оруулж ирсэн төслөөр бол уг татварын доод хэмжээг таван хувь, үндсэн хэмжээг 10 хувь байхаар заажээ. Уг татварыг авснаар эхний удаад улсын нэгдсэн төсөвт 80 орчим тэрбум төгрөг орж ирэх юм байна.

Төслийг хэлэлцэх явцад гишүүд хүдэр, баяжмал, боловсруулсан бүтээгдхүүнээс авах татвар ижил байхаар тусгасан нь ашигт малтмалыг түүхийгээр нь гадагш гаргах нөхцөлийг бүрдүүлж болохыг анхааруулж байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнд тэгш бус байдал үүсгэж болохыг ч хэлцгээж байсан юм. Оюутолгой, Бороо гоулд, Нарийн сухайт зэрэг нь хуучнаараа татвар төлж байхад Эрдэнэт үйлдвэр, бусад шинэ үйлдвэрүүд рояльти төлбөл эндээс тэгш бус өрсөлдөөн үүснэ хэмээн Дашзэвэгийн Зоригт, Л.Гантөмөр, Д.Одхүү  нарын цөөнгүй гишүүн үзэж байв. Мөн рояльтигаас орсон орлогыг тухайн баялаг бүтээж байгаа компани нь ашиглах уу, Засгийн газар татаж аваад халамжийн бодлогод зарцуулах уу гэсэн асуулт гарсан ч тодорхой хариултгүй үлдлээ. Үүнээс шалтгаалан гишүүн Дашзэвэгийн Зоригт төслийг санаачлагчдад нь буцаая гэж байсан юм. Сангийн сайдын тайлбарласнаар рояльти бол хамгийн ойлгомжтой, энгийн татвар бөгөөд гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай харьцуулахад дарамт бага аж. Ашигт малтмалын үнэ өсөхөд рояльти шаталж өссөөр доод шатлал болох таван хувиас 10 хувь хүртэл өгсч болох ажээ. Гишүүн Я.Батсуурь Монгол бол дөрвөн арвын зарчим нэвтрүүлсэн Азидаа татварын орчин хамгийн сайтай орон. Тиймээс рояльтийн хэмжээг жаахан нэмбэл яасан юм бэ гэсэн санал гаргалаа. Дэлхийн эдийн засаг тэлж хөгжинө. Хятад, Энэтхэг гээд дэлхийн хүн амын 40 хувь оршин суудаг улс орнууд дэргэд байхад рояльтийн доод хэмжээг 7-8 хувь гэвэл яасан юм бэ гэж тэрбээр саналаа тайлбарлаж байсан юм. Уул уурхайн ассоциаци рояльтийн шаталбарыг 0,5-аас эхлэн өгсөөж 7,5-д хүргэх санал тавьжээ. Гэвч Засгийн газар 5-10 хувийн хооронд барихаар төсөл хийсэн байна.

Хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжсэнээр төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Тавантолгойн ордын ашиглах тухай хэлэлцэхийн өмнө уг асуудлыг ярилцсан нь угтаа цаагуураа  нэг сэжмээр холбогдсон асуудлууд болохыг ч гэрчилж байв.

Тавантолгойг нэгдсэн хуралдаанд шилжүүлэв

Эдийн засгийн байнгын хороо Тавантолгойн галт тэргийг хөдөлгөж асуудлыг хэлэлцэхийг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ. Ингэснээр удтал хүлээгдсэн энэ том асуудлын хувь заяа шуударч эхэллээ гэсэн үг. Тавантолгойг ашиглахад үндэсний эрх ашгаа дээдэлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, нийт ард иргэддээ хувь эзэмшүүлэх зорилготой гэдгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хамгийн түрүүнд хэлж байлаа. Ордоос судлагдсан хэмжээнд 15-20 сая тонн нүүрс олборлох боломжтой юм байна. Усны хүрэлцээ байвал үүнээс ихийг ч олборлох боломжтой ажээ.

Коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн бодлогод Монгол Улс оролцох, үнэ тогтоолцох, хөрш орнууд болон гурав дахь зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах нь Тавантолгойг ашиглахын гол зорилго гэж сайд хэллээ. Хамгийн гол нь төмрийн ордыг түшиглэн ган төмөр боловсруулах аж үйлдвэр байгуулах боломж ч бий гэнэ. Сайд Д.Зоригт Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар гишүүдэд танилцуулж уг ордоос эхэлж ашиглах Цанхийн хэсгийг хоёр хуваан нэг хэсгийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд, нөгөө хэсгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тэдэнтэй хувь нийлүүлсэн Монголын аж ахуйн нэгжүүдэд ашиглуулахаар төлөвлөснийг хэллээ. Одоогоор найман орны есөн компани Тавантолгойн ордыг ашиглах саналаа ирүүлээд байгаа бөгөөд нэмж санал өгөх компаниудад нээлттэй аж. Хоёр гурван компани шинээр саналаа ирүүлсэн байна. Хэдийгээр төмөр зам нь тусдаа асуудал ч Тавантолгойг ашиглах нэг гол түлхүүр болохыг сайд онцолсон юм. Эдийн засгийн үр ашгаас гадна улс төр, геополитикийн асуудлыг харах хэрэгтэй гэдгийг ч давхар сануулав.
Төслийг хэрэгжүүлэхийн тулд Канад, ХБНГУ-ын уул уурхайн туршлагатай компаниудаас зөвлөгөө авчээ. Одоо усны хайгуулаа эрчимжүүлэх хэрэгтэй юм байна. Мөн ОХУ-ын боомтууд, Хятадын Тяньжин боомт хүргэх транзит тээврийн асуудалд анхаарах цаг болжээ.

Гишүүн Р.Раш гэрээг хөрөнгө оруулагчидтай 30 жилээр хийнэ гэдгийг нэлээд эргэлзэнгүй хүлээж авлаа. Энэ хугацаанд юу ч өөрчлөгдөж болох бөгөөд ухсан нүх, овоолсон шороотой хоцрох вий гэсэн муу бодол бас төрдгийг тэрбээр хэлсэн юм. Сайд Д.Зоригт Ашигт малтмалын хуулийн дагуу 30 жил гэж төсөлд оруулсныг дурдаад тухайн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчилж болохыг үгүйсгэсэнгүй. Тавантолгойн эрх мэдэл 100 хувь Монголын төрд, Эрдэнэс МГЛ-ийн  харьяанд байгааг сайд Д.Зоригт хэллээ. Иргэдэд тараах хувьцааг гадаад, дотоодын аль аль компаниас гаргах ажээ.
Тавантолгойн асуудлыг энэ долоо хоногийн чуулганынэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 202.70.34.56

SALE – Монгол киноны нэвтэрхий толь 2005 онд хэвлэгдсэн 749 хуудастай номыг зарна Үнэ 25000 төгрөг Утас 88118731

Avatar

llc 2010-06-09 203.169.53.237

50000 tugruguur yu avch boloh be
3n w tseg llc tseg mn ees delgeruulj haraarai

Avatar

dd 2010-06-09 202.131.226.60

30 жилийг яагаад өөрчлөхгүй байгаа юм бол оо 15 гээд ганц хууль гаргаад л болоо ш дээ УИХ-д новшийн урвагчидаар дүүрсэн учраас 30 жилийг өөрчлөхгүй байгаа ш дээ

Avatar

bayr zarna 2010-06-09 202.179.3.35

Hotiin tovd 80 m2 talbaitai 2 oo-iyn orootey shine 3 uruu bayryig mashiniy zogsooliyn hamt zarna Utas 88113035

Avatar

www.Freecall.mn 2010-06-09 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж