Мөн энэ жилийн наадамд үзүүр түрүү булаацалдана гэж бөх сонирхогчдын тааварт багтаад байсан улсын харцага Ө.Бат-Орших Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Хантайшир дэвжээ”, “Газар холдинг” компанийн бөх, аймгийн арслан Л.Цэрэнтогтоход өвдөг шороодлоо. Мөн улсын гарьд И.Доржсамбуу аймгийн арслан н.Шинэбаяраар, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Пүрэвсайхан улсын харцага н.Мөнгөнцоожоор, улсын начин Ш.Жаргалсайхан улсын начин н.Бадамжунайгаар тус тус даван есөн хөлт цагаан тугаа тойрлоо.
Дөрвийн давааны сүүлд хүч үзэн үлдсэн улсын харцага Т.Амартөвшин улсын начин Б.Батмөнхөд, улсын харцага Ө.Даваабаатар улсын начин Батсуурьт, улсын начин н.Оргил улсын начин Н.Батзаяад тус тус өвдөг шороодлоо.