“Universe Best Songs-2010” арай ч дээ!!!

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Universe Best Songs-2010” арай ч дээ!!!

“UBS” телевизийн зохион байгуулсан “Universe Best Songs-2010” фестивалийнхан үзэгчдийн хуурчээ. Саяхан тус нэвтрүүлгийн талаар нэгэн таагүй мэдээллүүд цацагдах болсон. Энэ жилийн шилдэг 25 оролцогчид багтсан Г.Цэнгүүжин гэх охин нэгдүгээр шатандаа хасагдчихаад шүүгчид болон, нэвтрүүлгийн зохион байгуулагчдыг хахуулдаж шилдэг 25 оролцогчдын тоонд багтсан гэх. Энэ бүхэн арай ч худлаа байх гэж бодож байтал мессенжерээр нэгэн хачирхалтай видео ирлээ. Видеог үзэхэд шилдэг 25 оролцогчын тоонд багтсан 397 хувийн дугаартай 17 настай Г.Цэнгүүжин гэх охин үнэхээр нэгдүгээр шатандаа тэнцэж чадалгүй хасагдсан байх юм. Учрыг лавлахад гурван шүүгч үнэхээр Г.Цэнгүүжин охиныг тэнцүүлээгүй бөгөөд хажуугийн ажиглагч шүүгч нар дэмжиж тэнцүүлэх саналыг дэвшүүлсэн байна. Иймд Г.Цэнгүүжин охиныг тэнцүүлж хоёрдугаар шатанд оруулжээ.

М.Анир

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж