Хөгжмийн зохиолч Г.Онон “Соёлын тэргүүний ажилтан” боллоо. Түүний хамгийн сүүлд гаргасан “Ертөнц” цомог дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг нээлтээ хийн эгшиглэсэн бөгөөд борлуултаараа 11 долоо хоног тэргүүлэн өнөөдрийг хүртэл шилдэг тавд багтсаар байгаа билээ. Мөн тэрээр “Introduction to Nomads” цомгийг хүргэсэн бөгөөд үзэгчдийн байлдан дагуулж байгаа “Ларьдма”, “Дурлалын гэмт хэрэг” зэрэг олон дэлгэцийн бүтээлийн хөгжмийг зохиосон төдийгүй дуучин Г.Тэнүүн, “Татар” хамтлаг гээд монголын рок попынхоны олон хит дууны аяыг зохиосон юм. Хөгжмийн зохиолч Г.Онодоо уран бүтээлийн амжилт хүсэн баяр хүргэе.
Г.ДАША