Хакухогийн дараалсан даваа 41-д хүрч, Кисэносатогийн горьдлого тасарлаа

Нагоя башёг Японы Эзэн хааны цомыг 25 дахиа хүртээд буй ёкозүна Хакухо М.Даваажаргал босоо тэргүүлсээр байна. Өнөөдөр Хакухо Гагамаруг ялсан юм. Ингэснээр Хакухогийн дараалсан давааны тоо 41-д хүрээд байна.
Харин ёкозүна Харумафүжи Алтангадас начны хүү А.Хүчитбаатар буюу Токитэнкүг ялснаар дөрвөн даваа нэг унаатай болов.
Озэки Какурюү харин Такаясүд ялагдаж, гурван даваа хоёр унаатай боллоо. Болгарын озэки Котоошюү өнөөдөр Мёгирюүг ялснаар таван даваатайгаар Хакухотой зуузай холбосоор байна.