Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар ажилласан Гавьяат жүжигчин Д.Сосорбарам ухаалаг утаснаасаа болж багагүй сандарчээ. Тэрээр наадмын нээлтийн үеэр хөтлөгч “Есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэхэд залахад бэлэн болжээ” хэмээн зарлахад учиргүй сандарч, “Үгүй ээ, биш биш, морьдоо зогсоо, одоо бөмбөр дэлдэх арга хэмжээ болно” хэмээн барьж байсан утсаа хий баахан самардан “Яадаг билээ” гээд л утастайгаа ам зөрөөд авсан шүү. Тэгж хэсэг будилж байснаа арай гэж хөтлөгчтэй холбогдон бөмбөрөө дэлдүүлчихээд “Кноп дардаггүй утас чинь амь тулсан үед хэцүү дамшиг байна” хэмээн инээмсэглэж зогсоно лээ.
А.БҮЖИН