“Алтан ураг” хамтлагийнхан үндэсний баяр наадмаар үзэгчидтэйгээ уулзахаар тоглолтын товоо зарлаад байгаа билээ. Тэд энэ удаад “Best of Altan urag” тоглолтоо эгшиглүүлэх нь ээ. Уг тоглолт энэ сарын 12-нд буюу маргааш Соёлын төв өргөөнд 20.00 цагт болох уг тоглолтод өмнө нь тоглогдож байгаагүй шинэ зохиолууд болон 2004-2013 оны хооронд эгшиглэсэн шилдэг дуунуудаа нэг дор толилуулж буйгаараа онцлог болж буйг дуулгасан юм. Мөн тэдний хамт “Нисванис” хамтлагийн Амгаа, "Prophets" хамтлагийн дуучин У.Үнэнхүү дуулахаас гадна дуучин С.Нарантай хамтран хийсэн “Blue rose” шинэ уран бүтээлээ сонордуулах гээд тоглолт сонин содон зүйлсээр дүүрэн байх нь. Мөн тэдний шинэ стиль имиджийг дизайнер Ариунаа Сүри бүрдүүлж байгаа гэсэн шүү. Тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд СТӨ-ний кассаар худалдаалж байгаа юм.
Г.ДАША