-Шүдлэн насанд уралдсан морьдоос ямар үндэслэлээр хэдэн морт хассан бэ?
-Уралдаж буй морьдыг эрлийз, монгол эсэхийг дахин хэмжилт хийж нягталдаг журамтай. Энэ журмаар шүдлэн насанд уралдсан морьдын сэрвээний өндөр, биеийн галбир зэргийг хэмжих мэргэжлийн баг томилогдсон. Энэ баг эхний 10-т хурдалсан морьдын сэрвэний өндөр, биеийн ерөнхий галбир зэргийг хэмжээд дүгнэлтээ гаргаад салбар хорооны комиссын хурлаар хэлэлцүүлсэн. Ингээд 1, 2, 3, 5, 7, 10-т хурдалсан морьдын сэрвээний өндөр нь журамд зааснаас илүү байсан. Тиймээс журмынхаа дагуу эрлийз морь гэж үзээд хасах шийдвэрийг гаргалаа. Тэгэхээр үүний ард хурдалсан морьдын бариа урагшилсан гэсэн үг.
-Уяачид хоорондоо маргалдсан учраас зарим морийг хассан гэх мэдээлэл байна?
-Ямар ч маргаан болоогүй. Гэхдээ уяачдын зүгээс эхний морьдыг дахин хэмжилт хийж өгөх талаар салбар хорооны комисст хүсэлт гаргасан зүйл бий гэлээ.
Жич: Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр/түрүү/, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор/аман хүзүү/ Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд /айргийнгурав/ Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан /айргийн тав/ зэрэг түрүүлж айрагдсан үрээнүүдийг монгол адууг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын дагуу үйлдвэр хөдөө аж ахуйн яамны гаргасан зөвлөмжинд зааснаар хасчээ.