Их насанд айрагдсан хүлгүүд

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Их насанд айрагдсан хүлгүүд

Төрийн их баяр наадмын их насны 381 хурдан хүлэг хэдхэн хоромын өмнө зурхай гишгэлээ.

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУТМУяач Х.Бат-Эрдэний хүрэн.

АХ-ын 91 жилийн ой болон төвийн бүсэд дараалан түрүүлсан. 2009 оны Ламын гэгээний даншигт соёолон аман хүзүү, 2011 оны зүүн бүсэд айргийн тавд хурдалсан. Энэ хаврын Дүнжингаравын бүсэд айрагдсан. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган, МУМУ Батхүрэлийн Бат-Өлзий уясан.


2. Улаанбаатар хотын Хүй мандал галын уяач Чимэдийн Энхтайваны хонгор халзан.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Баатарын Буян-Оршихын унаган адуу. Сэцэнханы хурдад зургаалж байсан.


3. Ховд аймгийн Чандмань сумын уяач Ерөөлтийн зээрд халзан.

Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган, 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд айргийн гуравт хурдалж байв. 2012 оны хавар Жейл ХХК-ийн уралдаанд түрүүлж, давхар уягаар  Дүнжингаравт хол түрүүлсэн. Энэ жил Дүнжингарав, Эрдэнэтийн бүсийн уралдаануудад дараалан түрүүлсэн энэ цагийн нэрт түмэн эх.

4. Төв аймгийн Баянцогт сумын харьяат монгол улсын тод манлай уяач “Бандгай” хэмээх Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор дөрвөн жил дараалан төрийн наадамд айрагдаж энэ цагийн нэгэн гайхамшигт амжилтыг тогтоолоо.

5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн халзан.

6. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Сүхийн Балдандоржийн хонгор.

2010 онд улсад түрүүлж Говь-Алтайн 70 жилд түрүүлсэн хурдан ажнай. Дорноговь аймгийн Мандах сумын ААУ Д.Хашбатын унаган адуу.

7. Булган аймгийн Могод сумын харьяат Нямцэрэнгийн Базаргарьдын хонгор халзан.

2011 онд Тамирын даншигт түрүүлж, Молор-Эрдэнэ уралдаанд мөн түрүүлсэн.

8. Булган аймгийн Могод сумын харьяат Нямцэрэнгийн Базаргарьдын хүрэн.

Өнгөрсөн жил төвийн бүсийн даншигт зургаад хурдалсан ба халзан морь энэ хүрэн морь хоёрыг МУМУ Д.Түвдэн агсаны хүү ААУ Т.Батцоож уясан.

10. Увс аймгийн Түргэн сумын харьяат Энхбаярын хонгор.

Эх сурвалж: www.tod.hiimori.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж